Монголчуудын нас баралтын хоёрдогч шалтгаан нь хорт хавдар бөгөөд үүний 44 хувь нь элэгний хавдар. Элэгний хавдраар нас барсан хүний тоогоор манай улс дэлхийн дунджаас найм дахин их.

Гэхдээ элэгний С вирустэй хүмүүст найдвар төрүүлсэн “Харвони” эмийг манай улс өнгөрсөн арванхоёрдугаар сард оруулж ирсэн нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар 1550-иад хүн уг эмийг хэрэглэн, үр дүнг үзээд байна. Элэгний С вирусээр сүүлийн хоёр жил шаналсан өвчтөн Р.Оюунаа анх худалдаанд гарахад нь хэрэглэснээс хойш бие нь сайжирч, С вирусгүй болсон гэсэн юм. Анхандаа хэт их ядрах, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрсэнч тууштай эмчийн зааврын дагуу хэрэглэснээр энэхүү аюулт вирусээс бага багаар салж байгаа гэлээ. Нэг сарын эмчилгээнд хэрэглэх үнэ нь 400 ам.долларын үнэтэй тус эмийг манай улсын иргэд гурван сар уух юм. Уг эмийг ууж эхэлсэн бол голд нь тасалж болохгүй бөгөөд хэрэв ингэвэл мутац үүсэх аюултай юм. Тийм учраас бэлэн мөнгөтэй болсны дараа л эм авч уувал илүү найдвартай. Гэхдээ зарим иргэдийн хувьд цалин, тэтгэврийн зээл авч тус эмийг авч ууж байгаа юм.

Р.Оюунаа анх худалдаанд гарахад нь хэрэглэснээс хойш бие нь сайжирч, С вирусгүй болсон гэсэн юм

Нэгэн сайн мэдээ дуулгахад АНУ-ын “Гелайд Сайнс” компани “Харвони” эм үйлдвэрлэх эрх, технологио Энэтхэг, Пакистан, Египетийн 14 компанид өгсөн. Харин манай ЭМСЯ-ны Эмийн зөвлөл АНУ-ын “Mylan” компанийн Энэтхэгт үйлдвэрлэсэн Софосбувир /Ледипасвир Харвони эмтэй адил/ эмийг эмийн бүртгэлд оруулсан байна. Тус эмийг Монголд 250 ам.доллараар зарах бөгөөд өнөөдрөөс эхэлж 2000 хүнд уг эмийг борлуулж эхлэхээр болжээ.

 

ЭМСЯ-ны Эмийн зөвлөл АНУ-ын “Mylan” компанийн Энэтхэгт үйлдвэрлэсэн Софосбувир /Ледипасвир Харвони эмтэй адил/ эмийг эмийн бүртгэлд оруулсан байна

Мэргэжилтнүүдийн хувьд үйлчилгээний хувьд яг ижилхэн бөгөөд гадуур яригдаж байгаа шиг АНУ-д үйлдвэрлэсэн “Харвони” эмний үйлчилгээнээс муу гэсэн ойлголт байхгүй гэсэн юм. Монголчуудын хувьд гурван сар уух тус эмийг 12 сая ам.доллараар авч төдийлөн чадахгүй байгаа тул Энэтхэг улсад үйлдвэрлэсэн тус эмийг борлуулахаар болжээ.

 

Т.Буянаа