Хонхны баяр тэмдэглэх мөнгөөрөө "хүний амь аврая төгсөгчдөө"
2016/04/20
Манай улсад жил бүрийн хавар "ХОНХНЫ БАЯР" хэмээх баярт дарагддаг. Өдөр өнжилгүй зургадугаар сарыг дуустал үргэлжилдэг. Тэдэн дээр нэмэгдэн ЕБС-ийг төгсөгч сурагчид мөн л төгсөлтийн баяраа хийнэ.
Баярын өдрөөрөө өмсөх нэг дээл, ресторанд өмсөх даашинз, туфле, хослол гээд л өмсөх зүүхээс эхлүүлээд ихээхэн мөнгө зарцуулдаг. Мэдээж тэд эцэг, эхийнхээ олсон мөнгөнөөс л татдаг нь ойлгомжтой.
Сүүлийн жилүүдэд Архигүй хонхны баяраа тэмдэглэе гэсэн уриатай баяраа тэмдэглэхийг эрмэлздэг болсон. Гэвч харуусал дагуулсан хар мөртэй явдал ихээр гарсаар байгаа нь харамсмаар...
"......." дээд сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн зугаалгаар гурав хоног явах үед нэг оюутан амь насаа алдсан хэрэг гарсан юм. Зугаалгаар явсан оюутнуудын ярьснаар амралтанд очсон гурав дахь өдөр нь хохирогч болох 22 настай Н-ийн цогцсыг холгүйхэн хадны хажууд хэвтэж байхыг олсон гэдэг. Хоёр хоног хөл толгойгүй архидсан оюутнууд гурав дахь өдөр архи нь ч дуусч эхнээсээ ухаан орж эхэлсэн бөгөөд энэ үед Н байхгүй байгааг мэдсэн бөгөөд нийтээрээ хайх үед түүний цогцсыг олов. Хохирогч гадны ямар ч шарх сорвигүйгээр учир битүүлгээр нас барсан байсан ба түүнийг золгүйгээр амиа алдсан гэж эрүү үүсгэлгүй хэргийг хаасан.
Мөн төгсөлтийн баяр нь болоход хэдхэн хоног дутуу байхад доод курсын оюутнуудаас "ах нь удахгүй төгслөө архи авч өгөх үү" хэмээн аархалаас болж гэмгүй оюутны аминд хүрсэн. Одоогоос 4 жилийн өмнө болсон уг хэргийн талаар тухайн үеийн эх сурвалжууд өөр өөр мэдээлэл өгдөг. Дуугүй даруу нэгнийг "догшин" араатан болгодог архи гэгчийн буруугаас боллоо гэж эрүүл болсон хойноо өөрийгөө зүхэж суусан тэр залуу өнөөдрийг хүртэл төмөр торны цаана сууж байгаа. Энэ мэтчлэн хонхны баяраараа гэмт хэрэгтэн, хохирогч болж гэр бүлээ, нулимс, харуусал дунд үлдээсэн хар мөр цөөнгүй.
Тэгвэл оюутнуудаа хонхны баяраа тэмдэглэх мөнгөөрөө хүний амь аврая хэмээн уриалга гаргаж байна. Та бүхний минь ирээдүй болсон бяцхан дүү нар тань амьдрахын тулд тэмцэж эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж буй.
Гадны сурагчид, оюутнууд "Хонхны баяраасаа татгалзаж чадаж байхад яагаад энэ баяраас тэтгалзаж болохгүй гэж. Нэгэн жишээ дурдахад, саяхан Сербын Пирот хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төгсөлтийн баярын даашинз костюмаасаа татгалзаж багш нартайгаа нийлэн “Чиний 5 хормын жаргал – хэн нэгний амьдралын жаргал” хэмээх аян өрнүүлсэн. Тэд хоёр настай тархины саажилттай Предрага Потич, 11 настай 7 удаагийн хагалгаанд ороод байгаа Матеи Лазаревич, мөн 5 настай хүнд хагалгаанд ороод удаагүй байгаа Чеды Тошича нарын гурван гэр бүлд хонхны баяраа тэмдэглэх мөнгөө хандивлаж хүний амийг аварч байна.
Энэ хичээлийн жилд 100 их дээд сургууль оюутнуудаа төгсөх бөгөөд 35 мянга гаруй оюутан хонхны баяраа тэмдэглэнэ гэсэн судалгаа гарчээ. Тэднээс зөвхөн нэг оюутан хонхны баяраа тэмдэглэхэд дундажаар 500.000-1.000000 төгрөг зарцуулна. Үүнийхээ оронд баяраасаа татгалзаад л "бяцхан үрсэд амьдрал хайрлая".
Х.Даваа
Zochin · 2016/05/04
Duu nar min, uuj idej tiim ikh munge urgui zaraj ursnees eneeder amdral ny uhliin irmeg deer ircheed baigaa Bathishig gej tamirchin zaluud ta nar mungeer tuslaach dee ta naar guiya, Uuj idej amjina shuu dee, 27 nastai zaluu emchilgeenii telberguigees uhen ny baina ,buyan bolooch duu nar min, ta nariin maan saikan setgeliig burhanurgelj iveeh bolno!
irgen · 2016/04/20
ene harin zuv sanaachlag bna unen setegleesee hunii ami avrah ym bol ta nariin uil hereg chin butene zuv zuv
Boli2 · 2016/04/20
Deeguur suudag idej uusan ni toologdohgui tiim nohduudees handiv avaach. Onoo margaashaa yaay gj bga hdn yaduu oyutnuudiig zugr surguuliig togsogchoochdee.