Сэрэмжлүүлэг: Согтуу жолоочийн буруугаас найман настай хүү гэмтлээ
2016/04/21
2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 302 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 221 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 6, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 29 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: ХУД-ийн нутаг Богд Жавзандамба хутагтын гудамж 115 дугааар сургуулийн баруун замд T.Prius маркийн авто машины жолооч Л нь явган зорчигч 09 настай эрэгтэй А-г мөргөж гэмтээсэн.
СХД-ийн нутаг Орбитын зам Аврах тусгай ангийн урд замд D Tosca маркийн авто машины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож H.Starex маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 08 настай эрэгтэй Э нарын 2 хүн гэмтсэн.
АСЕМ –ын дээд түвшний уулзалтын хүрээнд зохион байгуулах Ази Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр зочин төлөөлөгчдийн аюулгүй байдал, гарч болзошгүй гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор тээврийн хэрэгслийн сүүлчийн орон тэгш сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Жолооч таны тээврийн хэрэгслийн тоо 0, 2, 4, 6, 8 төгссөн бол Пүрэв гарагт буюу өнөөдөр, 1, 3, 5, 7, 9 –өөр төгссөн бол маргааш буюу Баасан гарагт замын хөдөлгөөнд оролцоно.
Зочин · 2016/04/21
Манайхан ууган согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодхоо больчих юм бол аль алиндаа л хэрэгтэй юм байгаан шдээ