С.Ламбаа эрүүл мэнд, спортын сайд болно гэв үү
2016/04/21
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр АТГ-ынхан шалгаж эхэлсэн. Ингэснээр салбарыг хариуцсан сайдгүй болсон. Одоогоор Шадар сайд Ц.Оюунбаатар ЭМС-ын сайдын албыг түр орлон гүйцэтгэж байгаа билээ.
Тэгвэл одоогоор ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа С.Ламбааг ЭМС-ын сайдаар томилох асуудал яригдаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг сайд болгохоор нэрийг нь өргөн бариад байгаа юм байна. Өмнө нь энэ салбарын сайдаар ажиллаж байсан туршлагатай хүн шинэ Засгийн газар бүрдтэл ажиллах ажээ.
Б.Дэжид
gereg.mn
Зочин · 2016/04/21
ene gunshaa bolio
зочин · 2016/04/21
Сайдтай болж байгаа бол яамай даа 2 сарын хугацаанд дахин шинэ хүн авч байхаар Ламбаа гуайг сайд болгосон дээр шүү дээ
Зочин · 2016/04/21
Ter n deer bh.
шаабар · 2016/04/21
Одоо хоёрхон сар дутуу байхад бараг тэр нь дээр биз. Харин сайдын дэргэд эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөх баг ажиллуулж эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлээд өөрөө биеийн тамир спорт дээрээ голлон ажиллавал зүгээр дээ. Ядаж л улаан бурхан зэрэгтэй зөв тэмцэх байх. Авч байгаа вакцинаа сайн анхаарахгүй бизнес болгочих вий.
Өвөөг · 2016/04/21
АН-ынхан боловсон хүчний хувьд үнэхээр больжээ. Энэ өвгөн мөн ч удаан төрийн буг болж байнаа. Анхнаасаа Алтанхуягийн гөр хөл болж байсан хүн л дээ.
Ардын эмч нар · 2016/04/21
Энэ зөнөг тэнэг хоёр нь залагачихсан хулгайч Ламбааг түргэн зайлуулаач ээ. Эрүүл мэндийг салбарыг арай л хэтэрхий доромжилж байна шүү.Энэ шуналтай хулгайч өөрөө ичдэггүй юм байх даа.