Таван настай хүү Азийн аварга боллоо
2013/09/05
“Asian schools chess championship” тэмцээний цэцэрлэгийн насны рапидын төрөлд манай улсын бяцхан оролцогч А.Очир-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна.
Долоо хоног үргэлжлэх тус тэмцээнд манй улсаас таван настай А.Очир-Эрдэнээс гадна 8-9 хүртэлх охидын ангилалд О.Цэлмэг, 10-11 насны хөвгүүдийн ангилалд М.Батням нар оролцож байгаа юм.
Шриланка Улсын Хиккадува хотноо болж буй ес дэх удаагийн эл тэмцээний эхний өдрүүдэд рапидын төрлийн тэмцээн болж өндөрлөсөн байна. Маргааш сонгодог төрөл өндөрлөж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээн эхэлнэ.
Б.Хорол
Зочин · 2013/09/06
Mundag huurhun huu bnadaa