20 ам.долларын дэвсгэр дээр анх удаа эмэгтэй хүн заларна
2016/04/21
АНУ-д 20 ам.долларын дэвсгэрт дээр боолчлолын эсрэг тэмцэгч баатар Харриет Тюбмэний хөрөг залрах болсныг өнөөдөр тус улсын Сангийн сайд Жейкоб Лью танилцуулав.
“Анх гарсан мөчөөс эхлэн мөнгөн дэвсгэрт дээрх хөргийг өөрчлөөгүй. АНУ-ын түүхэнд анх удаа эмэгтэй хүний хөрөг зургийг мөнгөн дэвсгэрт дээр байрлуулахаар болж байгааг дуулгахад таатай байна. 20 ам.долларын дэвсгэртэд Харриет Тюбмэний хөргийг байрлуулна” хэмээв.
Эмэгтэй хүний хөрөгтэй шинэ мөнгөн дэвсгэртүүд 2020 онд эргэлтэд орох юм байна. Учир нь мөн онд АНУ-ын Үндсэн хуульд 19-р нэмэлт өөрчлөлт оруулснаар эмэгтэйчүүд санал өгөх эрхтэй болсны 100 жилийн ой тохиож байгаа аж.
Өмнө нь АНУ-ын долоо дахь ерөнхийлөгч асан Эндрью Жексоний хөрөг уг дэвсгэр дээр байсан бөгөөд одоо түүний хөрөг дэвсгэртийн ард үлдэх гэнэ.
Т.Буянаа