Дуучин Нара жирэмслээгүй
2013/09/05
Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог дуучин Нараг саяхан хөл хүнд болсон бололтой хэмээн нэгэн сайтад бичсэн байна. Бид энэхүү мэдээллийг мобайль ньюс буландаа онцолж байна.
Дуучин Нараг хөл хүнд болсон бололтой хэмээн папараци.мн сайт мэдээлсэн байна харин энэхүү мэдээлэлд сөрөг сэтгэгдэл ихээр иржээ. Үүнд дуучин бүсгүй ихэд эгдүүцэн өөрийн фэйсбүүк хуудаснаа жирэмсэн биш гэдгээ ингэж илэрхийлсэн байх юм. “Би уг нь хүүхэд наснаасаа хүсэл мөрөөдөл болсон урлагаараа сурч, ажиллаж, хүсэл мөрөөдөл минь биелж бурханд талархаж байсан цаг саяхан санагдах юм. Гэтэл ардчилал хэвлэлийн эрх чөлөө гэдэг нэрийн доор энэ хэвлэл дур мэдэн хүний амьдралаар үлгэр зохиож, гахай нохой шиг шиг жилд хэд хэдэн удаа жирэмслүүлж, үргэлж өөрсдийн дураар дүгнэлт тодорхойлолт өгч, цол гуншин зүүлгэсээр өнөөдөр намайг хүсэл мөрөөдөл минь биелэсэнд, энэ урлагийн ажлыг хийж олонд танигдсан явдалд урам хугарч гутрахад хүргэж байна. Өвчтэй хэвтэж байхап архипан согтуурлаа гэх, таргалавал жирэмсэллээ гэх, өчнөөн олон жилийн өмнөх ярилцлагыг өчигдөрхөн өгсөн мэтээр бичих... Хорвоо дээр хүний мууд дурлагч хогийн хүмүүс байдгыг би мэдэх тул би элдэв комментэд би сөхрөөгүй ээ. Гэхдээ, ер нь бодоод байхад хүн алж, хүрээ талсан биш, яасан гэж хүнийг ингэж янз бүрээр дуудаж байдаг юм бэ? Дэндүү юм үнэхээр. Яахаараа уран бүтээлчдийг ингэж дур зоргоороо гутааж доромжилдог юм бэ...” хэмээн эгдүүцлээ иэрхийлсэн байна. Эндээс үзэхэд дуучин бүсгүй жирэмслээгүй харин жин нэмсэн бололтой.
П.Төгөлдөр
Зочин · 2013/09/13
huurhun saihan ****** shuu amjilt
Зочин · 2013/09/13
h44rh4n sh4