Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн,  МАХН-ын дарга, ялтан  Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, ихээхэн хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан хэргээр өдгөө хорих 401 дүгээр ангид хоригдож буй билээ.

Сүүлийн үест  түүний биеийн байдал эрс муудаж, дээд доод даралт нь 50-90 хүрч буй тухай намынхан нь өгүүлж буй. Н.Энхбаяр хорих ангид цагийг аль болох үр бүтээлтэй өнгөрөөхийг эрмэлзэж буй гэх агаад Монгол угсаатны соёлын аугаа өв болох "Ганжуур", "Данжуур"-ыг орчин цагийн Монгол хэл рүү хөрвүүлж байгаа аж.

Түүнийхээр өнөөгийн залуучууд  "Ганжуур", "Данжуур"-ыг уншихгүй байгаа, уншсан ч сонгодог Монгол хэлний найруулгыг ойлгох чадвартай хүн тун бага тул ийн тэдэнд зориулж, хялбарчилахаар шийдсэн байна.
Хэрэв Н.Энхбаярын гомдолд  Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч татгалзсан хариу өгвөл тэрээр ялаа ямар ч маргаангүйгээр бүрэн эдлэх учиртай.

М.Гал