АН-д хууртсан Н.Энхбаяр МАН-тай эвсэл байгуулах санал дахин гаргажээ
2016/04/22
МАХН-ын дарга Н.Энхбаярын шийдвэр ойрын үед тун эрс тэс байж, улс төрийн хүрээнд хөдөлгөөн буй болгож байна. МАН-тай эвсэл байгуулахаар квотоо хүртэл тохирсон байсан ч АН-ын лидерүүдийн "Өршөөл үзүүлье, гуравдагч хүчний томоохон эвслийг байгуулж удирд" гэсэн саналыг хүлээн авч, нөхцлөө чангатгах замаар МАН-тай эвсэл байгуулах тохиролцоог зогсоосон юм.
Гэсэн ч МАН, АН-ынхан түүнийг хуурсан нь удалгүй ил болсон бөгөөд намын жагсаалтаар УИХ-д нэр дэвшин, сонгогддог заалтыг байхгүй болгох замаар МАХН-ыг парламентад суудалгүй болгох төлөвлөгөө боловсруулагдсан нь улс төрийн хүрээнд нэгэнт тодорхой болсон. Тэгвэл Н.Энхбаяр дахин хувирч, МАН-тай эвсэл байгуулах санал гарган, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдтой уулзахаар хөөцөлдөж буй аж.
МАХН-ын МАН-д хандан гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УРИАЛГА
Манай орны улс төр, эдийн засгийн өнөөгийн хүнд хэцүү нөхцөл байдалд санаа сэтгэл зовсон ахмадууд 2015 оны 11 сарын 04-нд МАХН, МАН-ын удирдлагуудад өргөх бичиг барьж, УИХ-ын 2016 оны сонгуульд хоёр нам эвсэж оролцох нь зүйтэй гэсэн саналаа илэрхийлсэн билээ.
Ахмадуудынхаа өгсөн энэ саналд МАХН хүндэтгэлтэй хандан МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар хоёр удаа хэлэлцэн “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх урилгыг МАН-д явуулж, тус арга хэмжээг хамтран зохион байгуулсан. Улмаар хоёр тал УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэл болон хамтран оролцох тухай асуудлаар хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан ажиллалаа.
Манай намын ажлын хэсэг эх орноо өнөөгийн хямралт байдлаас гаргахад хоёр намын хамтын хүчин чармайлт хэрэгтэй гэдэг зарчмыг тууштай барьж ажиллаж ирсэн гэдгийг тэмдэглэж байна.
МАХН, МАН-ын ажлын хэсгүүдийн хэлэлцээрүүдийн явцад холбогдох хуулиудын хүрээнд танай талын тавьсан саналд хүндэтгэлтэй хандаж ирсэнийг Та бүхэн сайн мэдэж байгаа бизээ.
МАХН 2016 оны 4 сарын 19-ний өдөр ээлжит Бага чуулганаа зарлан хуралдуулж, МАН-тай эвсэх асуудлаар ажиллаж байгаа ажлын хэсгийн санал дүгнэлтийг нухацтай хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргаагүй байсан билээ.
Гэтэл МАН-аас, МАХН-тай эвсэхгүй гэсэн шийдвэрийг 2016 оны 4 сарын 19-ний 18:00 цагийн үед гаргасанд гүнээ харамсаж байна.
Бид манай хоёр нам эвсэж УИХ-ын сонгуульд оролцох нь монголын ард түмэн, эх орны эрх ашгийн асуудал мөн учир ард түмнийхээ эрх ашгийн төлөө гэсэн зарчмаа тууштай барьж, тэдний итгэлийг биелүүлэх нь манай хоёр намын үүрэг байх ёстой гэж үзэж байна.
Хуулинд нам, эвсэл сонгуульд орохоо 4 сарын 29-нд албан ёсоор мэдэгдэх тухай заасан байгаа учир хоёр нам эвсэх асуудлыг шийдвэрлэх цаг хугацааны боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Иймд та бүхнийг яарч гаргасан шийдвэрээ эргэн харна уу хэмээн уриалж байна. Энэ талаар 4 сарын 19-нд болсон МАХН ба МАН -ын дарга нар, ажлын хэсгийн гишүүдийн өргөтгөсөн уулзалтаар ярилцахад манай тал хоёр нам эвсэл болох асуудлыг эерэгээр шийдвэрлэх боломж бололцоо цаг хугацааны хувьд ч хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд ч, зохион байгуулалтын хувьд ч байна гэдгийг тэмдэглэж, хоёр нам эвсэж сонгуульд орох асуудалд эерэг хандах нь зөв гэсэн байр сууриа хэд хэдэн удаа тодорхой илэрхийлсэн билээ.
Иймд МАН-аас манай хоёр нам УИХ-ын 2016 оны сонгуульд эвсэн орох асуудлаар эерэг шийдвэр гаргах талаар 04 сарын 22-ны өдөртөө багтаан ажиллахыг дахин уриалж байна.
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМЫН БАГА ЧУУЛГАНААС
Зочин · 2016/04/26
enkhbayar dargaa dangaarai orood yalaad naad khediigee omnoo sokhruullee taniig Mongoliin ard tumen demjine amjilt khusie
BUMBAR · 2016/04/25
ENHBAYR DARGAA BID DANGARAA YLNA 10OO 1OOO DEMJIGCHID TANII ARD BN
Гончигдорж · 2016/04/24
Нэг банзал эр хуухэн эргуулж яваад цаадах нь тоохгуй болохоор хэ цэс чамаар яадаг юм. ЭРГЭЭД ОЧИХОД ЭХНЭР ХУУХЭД МИНЬ БАЙХГУЙ ГЭЖ БОДОО ЮУ гэдэг шиг юм боллоо. ЗА ЯАХАВ ЭР ХУН ДАХИАД ХУЛЬХИДУУЛЖ АЛДАА Л
Зочин · 2016/04/23
haha ene arai l denduu yumaa hen yum ugnu terluu zutgedeg uzel bodol zorilgo baihgui yaj iim ih shunal baidag bnaa. asar ih hurungutei hun shuudee odoo hanaj tsadah gej baihgui yum baihdaa.
Зочин · 2016/04/23
2-туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг үнэн үг шүү.
зочин · 2016/04/23
МАХН-д Энхбаяр байсан цагт эвсэж болохгүй. АЛдарт авилгач шүү дээ.
Зочин · 2016/04/23
Н.Энхбаяр дарга аа ! Ардчилсан нам төрөл арилжаагүй л бол Таныг яагаад ч улс төрд гаргаж ирэхгүй шүү дээ Энэ бол маш энгийн бөгөөд гарцаагүй үнэн
Зочин · 2016/04/23
урд нь ургасан чихнээс сүүлд нь ургасан эвэр илүү гэгчээр хор найруулж шилний цаанаас чихэр долоолгохдоо Н.Энхбаяраас З Энх болд нь илүү юмаа.Энхбаяраас МАНАН айх ямар том шалтгаан байгааг ард түмэн ойлгож байгаа байхаа
Зочин · 2016/04/23
Энэ хун ан намд хуртаж ханахгуй юм
Алдар · 2016/04/23
Энхбаяр бол зүгээр л адгийн авилгач. Том нам гэдэг чинь том л байх естой. Авилгачидтай хэзээ ч эвсэж болохгүй. Тэгвэл хог болноо.
Зочин · 2016/04/23
Хумуус н энхбаяр даргад маш сайн иймэл сайхан хун дээ
Зочин · 2016/04/23
Еронхийлогч нараас хамгийн ухаантай эвтэй байвал хучтэй гэж ард тумэнээ нэгтгэж чадсан еронхийлогч н энхбаяр номер нэг еронхийлогч
Зочин · 2016/04/23
Н энхбаяр дарга их сайхан сэтгэлтэй гое хун цанаал оор хумуусээс жинхэн удирдагч шуу ард тумэн чин маш их дэмжиж байна
Зочин · 2016/04/23
Н энхбаярыг 100/дэмжинэ
Зочин · 2016/04/23
Махн-ыг дэмжин н энхбаяр жинхэн ледер монгол орны толоо хун таньд амжилт хусье
Зочин · 2016/04/22
nice
Зочин · 2016/04/22
МАНЫХАН БАЛИУСАА ХАНЦУЙНДАА
Зочин · 2016/04/22
Н.Энхбаяраа илүү харж билүү долоовол ингэдэг байхгүй юу, Энийг чинь ХОХЬ нь гэбэг юм
zochin · 2016/04/22
ix xutsaj baix shivde mext mexende bitgii boloosoi
zochin · 2016/04/22
Bitgii ebs.duursen hor nairuulagch dahiad 4 jil gai boln..MAN d sanalaa ene udaa yamarch bsn ugnu.amjilt
Зочин · 2016/04/22
End tend uscheed iim hund ch itgeh hetsuudee
эх орон · 2016/04/22
ЗА АЛЬ АЛЬ НЬ БОЛЬДОО. МОНГОЛЧУУД ТА НАРЫГ МЭДЭРСЭН ШДЭЭ. ЭНХБАЯР МАН-ТАЙ ЭВСВЭЛ ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАНТАЙ АДИЛ. ЮМ ДАА. МАН- ОДОО БОЛСОН БАС ДУУССАН
Зочин · 2016/04/22
эвсэх шаардлага байхгүй. МАН- ард түмэндээ итгэ дээ
Танхай эмээ · 2016/04/22
Нээрээ ч С.Зоригийн үхэлээр АН-хан шоу тоглолт хийж сонгуульд гарч ирж мэдэх л хүмүүс шүү.
zochin · 2016/04/22
ene songuuliar AN,MAHN namuudiig iim nam baij blee gj helegtheer archaad uguuseee
зочин · 2016/04/22
хуц үхдэл
Зочин · 2016/04/22
Бүү эвсэж оролцоо, шал дэмий юм боллоо шүү дээ. Яасан хууртаж хашиградггүй юм бэ дээ? Энхбаяр дарга минь. АН, Ман-ыхны муухай гэдгийг биеээрээ мэдэрч байгаа Та байтугай, харж суугаа бид нар: ёстой л Яс махандаа тултул мэдэрч байгаа шүү дээ.
Зочин · 2016/04/22
Эвсэх шаардлага заавал байгаа хэрэг үү
Зочин · 2016/04/22
ene er ni ichine gedgiig meddeg hun uu? MAH ni evsii geed l garaa delgeed ugtsan tegtel AH nada modtoi chiher ogoh geed baina tanai chiher modgui yum bn geed l yvsan. tegsen yasan AH harin tsonhnii tsaanaas doloolgodog baihgui yahav de. tegeed l nogoo muu MAH ruugaa nuuree shirleed l dahiad l hari zarlaad irj baih shiv de. Odo tegvel 51:25 bish 70:6 gedeg haritsaagaar ornoo geed l zogsoj baival ene hund yu hiisnee oilgoh sehee toroh bailgui de. ydaj l 6 hun ni garlaa gehed buleg ch baiguulj bolohgui
Зочин · 2016/04/22
Enhbayar dargaa !!! nNaad pizdanuud chin evseh durguil baihgui uy daa !! Durguid huchgui gedeg biz dee ,,,, Dangaara orchihgui uy daa !!! Ner devshih hunee sain todruulah heregtei shuu !! Uuln evsej AH iig budaa bolgoh baisan um,,, Dahiadl 4 jil novshroh um baina daa ..... Haltaruudiig songoltoo zov hiigeeseil gej zalbirhaas
Зочин · 2016/04/22
ЭНХБАЯР ГУАЙ ТАНД ЗААВАЛ ХЭН НЭГЭНТЭЙ ЭВСЭХ ЯМАР ХЭРЭГ БАЙНА. ДАНГААРАА ОРООД ИЙМ Л УЛС ТӨРЧ ГЭДГЭЭ ХАРУУЛААД ӨГВӨЛ ДЭЭР ЮМ БИШ ҮҮ ЧАДНА Ш ТЭЭ
үнэнхүү · 2016/04/22
Н.Энхбаяр шантрашгүй тэмцэгч. 76 ухна ямаануудаас хэн ч өлсөглөн зарлаад өдий лайтай явах аавынхүү байхгүй бүгд баастай гүзээнүүд
Зочин · 2016/04/22
энэ луйварчин үнэхээр цагаандаа гарсан дээрэмчин бна даа. одоо ман- дахин хууртав даа.
зочин · 2016/04/22
Эвсвэл уусаж мэднэ дээ энхбаяраа
Зочин · 2016/04/22
Эвсэх хэрэггүй эрсдэлтэй шүү
zochin · 2016/04/22
https://www.dorgio.mn/post/47605#
Зочин · 2016/04/22
AH namiinhan s.zorig agsanii vhl deer toglolt hiij ehelee AH ene songuulid ylagdana gedgee medeed ingj bna ene songuulin umnuh show time