Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2016/04/23
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 16. Санчир гараг. Хонгорцог одтой, 2 хар мэнгэтэй хөхөгчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 5 цаг 54 минутад мандан, 19 цаг 52 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.