Дотоодын үйлдвэрлэгчид биднийг төр засгаас дэмжихгүй байна. Импортын бараа бүтээгдэхүүн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээс хэд дахин бага үнээр зарж байгаа тул ямар ч ашиг гардаггүй хэмээн тэд гомдолдог. Тэгвэл 2016 оныг “Дотоодын үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих жил” болгосонтой холбоотойгоор 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны “Гаалын албан татвар”-ын хувь хэмжээг нэмэх шийдвэр гаргасан бөгөөд ирэх сарын 1-нээс эхлэх мөрдөх аж. Гаалын албан татварыг 5-20 хүртэлх хувиар нэмэгдүүлсэн байна.

28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны “Гаалын албан татвар”-ын хувь хэмжээг нэмэх шийдвэр гаргасан

Ногоон сонгино болон сонгинийн төрлийн бусад ногоо, бөөрөнхий байцаа, шар лууван болон манжин, төмс шинэ эсвэл хөргөсөн урт болон давжаа өргөст хэмх зэрэг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний ногооны импортын татварыг 5-15 хувиар нэмжээ. Импортын гаалийн татвар өссөн учраас бидний нэрлэж заншсан Хятад ногооны үнэ өсөх нь ойлгомжтой юм. Монгол ногоотой ойролцоо үнэтэй болсон цагт Хятадыг биш Монголыг сонгох боломжтой болж байна.

Түүнчлэн сүү, цөцгий, зайрмаг болон албан тасалгааны, гэр ахуйн модон тавилгануудын татвар 5 хувь байсныг 20 болгон шинэчилжээ.

Ингэснээр импортын бараа бүтээгдэхүүн үнэ өсөж, Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн сонгох авах боломж нээгдэж байгаа юм. Импортын гаалийн татвар өссөн бусад барааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.

Т.Буянаа