Хэдхэн жилийн өмнөөс л өдөрт 500 хятад монгол ирж байна гэх мэдээлэл баримт гарч иргэд бухимдаж байсан бол одоо энэ талаар бодохоо ч болсон юм шиг байна.
Өнгөрсөн 2013 онд гэхэд Засгийн газрын 14 мянган квотоор нэлээд ажилчид орж ирсэн байдаг. Хүмүүсийн тэдэнд дургүйлэхдэг хамгийн гол зүйл нь гэвэл манай бүсгүйчүүдтэй холбогддог, заримдаа барилга дээр ажиллаж буй залуусыг дарамталдаг зэрэг асуудал гаргадагт байгаа юм. Мөн тэдний ихэнх нь нутаг буцалгүйгээр эндээ бүгэж үлдсэн байдаг. Тэгэх ч сонирхол ихтэй яагаад гэвэл боловсролгүй, ядуу иргэдээ Хятадууд ийнхүү бодлогоор гадагшаа цөлж байна.

Өнгөрсөн 2014 онд гэхэд л хуурамч бичиг баримтаар Хятадаас хар ажилчдыг оруулж ирдэг томоохон сүлжээг илрүүлсэн хэмээж байв. Тухайн үед Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгалт явуулсан байдаг. Хятад ажилчдыг оруулж ирдэг гэх хэрэгт дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсийн ажилтнууд ч холбогдсон гэх мэдээлл гарсан.

Гэтэл сүүлийн үед энэ төрлийн хэрэг юу болж байгаа хэн хянаж байгаа нь ч мэдэгдэхгүй болжээ. Тэгэж байтал Хятад залуу Монголчууд руу сүх заазуур эргүүлж, дарамталдаг хэрэг илэрч одоогийн байдлаар эл хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эл хэргийн талаар тодруулбал монгол залуучууд бригадаараа “UB TREED” гэх компанид ажилласан байна. Гэтэл сүүлдээ цалинг мөнгийг нь өгөхгүй, сүх, заазуураар зүсэж, дарамталж эхэлж. 100 гаруй хүний 200 гаруй сая төгрөгийн асуудал яригдаж байгаа юм. Хятадууд “Та нарыг шууд ална. Цагдаа шүүхээр заргалдаад ч нэмэргүй шүү” гэж дарамталжээ.

Мөнгөний төлөө хэсэг бүлэг нь Хятадуудыг оруулж, ирж давраагаад одоо тэднээрээ алуулах дээрээр тулаад байна гэсэн үг. Аливаа зүйл хоёр талтай байдаг. Монгол залуус хичээнгүй хөдөлмөрч, үнэнчээр цуцалтгүй хөдөлмөрлөдөг, төр засгаас тэдний цалин мөнгийг хангалттай өгөх боломжийг олгодог байсан бол Хятадуудыг оруулж ирж ингэж давраах шаардлага гарахгүй. Хамгийн гол нь тэднийг оруулж ирж буй компаниудад хяналт тавьдаг газар байгаа үгүй нь ч мэдэгдэхгүй боллоо.

Н.Чимэг