1072 ширхэг хувьцаагаа зарах гэж иргэд шөнөжин очерлож байна
2016/04/23
1072 ширхэг хувьцааг худалдаж авч байна гэсэн цуу яриа гарснаар иргэдийг өдөржин шөнөжин уртцагааны гудамж буюу Найман шарга дээр зогсоох шалтгаан болж байна. Иргэд өөрсдийн хувьцааг хэнд ч хамаагүй зарахын тулд хотын өнцөг булан бүрээс ирсэн гэдгээ хэлж байсан юм.
Хятад иргэд шөнийн цагаар иргэдийн хувьцааг өндөр үнээр авч байна гэсэн дам яриа гарсан учраас иргэд хэдэн төгрөгөөр ч хамаагүй хувьцаагаа зарахад бэлэн байна. Угтаа бол 1072 ширхэг хувьцааг хувь хүнд зарж борлуулж болохгүй гэж холбогдох газрууд мэдээлсэн ч, иргэд үүнд итгэхийг ч хүсэхгүй байгаа нь энэхүү үйл явдлаас харагдаж байгаа юм.
Манай сурвалжлах багийг өчигдөр шөнө 22.00 цагийн үед урт цагаан дээр очиход бараг 100 гаруй хүн цугласан байсан юм. Мөн цагдаагийн байгууллагаас цугласан иргэдийг тараахаар ирсэн байлаа. Гэвч иргэдийн зүгээс эсэргүүцэл үзүүлж, бидний амьдрал хэцүү байна, ядарч туйлдаж байна, хувьцаагаа зармаар байна хэмээн хашгичиж байсныг нуух юун.
Энэ үеэр Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв, төрийн бус байгууллагын тэргүүн Э.Алтаншагайгэгч ирж, цугласан иргэдэд хувьцааны талаар тайлбасан юм. Гэвч бухимдсан иргэд түүний үгийг хүлээж авахгүй байсан юм.
Н.Алтаншагайгийн хувьд "Санаатай зохион байгуулалттай худал цуурхал тарааж байгаад харамсч байна. Өргөдөл өгсөн иргэдийн хувьцааг хүн худалдаж авч байгаа талаар цуурхал тарааж байна. Эрдэнэс тавантолгой ХХК-ийн хувьцааг захиран зарцуулах эрхийг Засгийн газраас олгоогүй байгаа тул арилжих ямар ч боломжгүй Засгийн газрын 2012 оны 181 дугаар тогтоолыг уншина уу" гэсэн юм.
Харин цугласан иргэдээс "Хувьцааг хятадууд 1.2 саяаар, монголчууд 800 мянгаар авч байгаа гэсэн. Дөнгөж сая 93-77 гэсэн машин ирээд авах гэж байтал цагдаа нар ирж бөөн асуудал боллоо. Ихэвчлэн оройн цагаар худалдаж авч байна" гэсэн юм.
Ийн иргэд хувьцаа худалдаж байна гэсэн сургаар энд тэндээс цуглаж байна.
Д.Ундрах
zuvsongolt.mn
ЗОЧИН · 2016/04/24
ЭНЭ ХУВЬЦААГАА ХЯТАДУУДАД Ч ХУДАЛДАХАД БЭЛЭН БГА ХҮМҮҮС БОЛ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХИРТЭЙ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАХАД БЭЛЭН АРЧААГҮЙ ОЮУНЫ ХООСРОЛД ОРСОН МОНГОЛЧУУДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ ИЧМЭЭР ЮМ НӨГӨӨ МИНИЙ НУТГИЙН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ ГЭСЭН ЭЗЭН БОГДЫН МИНЬ ҮГ ХААНА БН БИД ЧИНГЭСИЙН ҮР САД ГЭЖ ХУДЛАА САГСАЛЗААД БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ИЙМ Л БН Ш ДЭЭ МОНГОЛЧУУД МИНЬ ИЧИГ ИЧИГ
Зочин · 2016/04/24
Хоорондоо агаарын наймаа хийж тэнэгтэх юм даа. Эргүү дагзнууд
zochin · 2016/04/24
unen yum boluu? zarmaar bn.
Зочин · 2016/04/23
Ons maatskappy se naam is Sion finansiële dienste beperk, gee ons uit lenings aan belangstellende kliënte wat op soek is na vir lenings om hul besighede te verbeter, kan ons u help met 'n lening tot € 7 miljoen. Ons kan jou help deur U geld te leen, om te begin 'n besigheid of uit te brei jou bestaande besigheid, bied ons ook persoonlike lenings, motor lenings, lenings, verbande, landbou lenings, of 'n lening vir een of ander rede, ens As jy 'n lening vandag ons te kontak. Ons kan leen tot 7 miljoen euro. E-pos ons om aansoek te doen: [email protected]
Зочин · 2016/04/23
jinhene mongolchuudiin nuur tsarai neg iimerhuu bas tegeed eh oronch geed baigaa yum nuguu uzen yaddag hujaadaa hamag yuma zarj baih shiv