Сүүлийн үед  “Монмилк” ХХК-ийн сүүг хуурай сүүгээр найруулдаг, гашилгахгүйн тулд  меламин хэмээх биед хортой бодис агуулдаг хэмээх мэдээлэл гадуур тархах болсон. Энэ талаар   бид үнэн бодит мэдээллийг  эх сурвалжаас нь тодруулахаар  “Цаст фүүдс” ХХК-ийг зорьсон юм.   Уг сүүг хэрхэн үйлдвэрлэж,  манай улсад хичнээн дамжлага дамжин  ирдэг болохыг тодруулснаа  хүргэе.   

“Цаст фүүдс” ХХК-ийн хувьд 2007 онд байгуулагдсан бөгөөд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, Сингапур, БНХАУ зэрэг улсуудаас сүү, кофе, цай оруулж ирдэг юм байна.  Дээрх үйл ажиллагааныхаа хүрээнд “Монгниү” группээс “Мон Милк” нэртэй сүүг 2012 оноос эхлэн дахин Монгол улсад импортлож байгаа аж. “Монгниү” группийн манайд нийлүүлж байгаа цэвэр сүүнүүд нь дэлхийн таван төрлийн “IS09001, ISO 14001, OHSAS18001, GMP, НАССР” стандартыг хангадаг байна. Манай улсад худалдаалагддаг сүүнээс энэхүү таван стандартыг бүгдийг нь хангасан  сүү байдаггүй гэдгийг  “Цаст фүүдс” ХХК-ийнхан хэлж байсныг энд онцлох нь зүйтэй болов уу.  

“Монгниү” групп нь нийт 76 ферм бүхий салбар үйлдвэртэй бөгөөд үйлдвэр тус бүрт Австралийн тарлан үнээг дэлхийн жишигт нийцсэн хамгийн чанартай тэжээл,  цэнгэг усаар  ундаалдаг байна. Улмаар цэвэр үнээний сүүг дээд зэргээр ариутгасан, механикжсан орчинд олон шат дамжлагатайгаар өндөр зэрэглэлийн технологиор боловсруулдаг байна. Ямар ч хольцгүй үнээний цэвэр сүүг өндөр зэрэглэлийн технологиор ариутган боловсруулдаг нь өнөөдөр та бидний гар дээр ирж байна.

Мөн “Монгниү” группийн сүүг чанарын өндөр шалгуур тавьдаг Сингапур, Хонгконг, Макао, Канад зэрэг орнуудад хүлээн зөвшөөрч эх орондоо худалдаалдаг байна. Дээр дурьдсан орнууд ӨМӨЗО-ны Хөх хотод байрлах “Хэлингээр” үйлдвэрээс сүүгээ татан авдаг бөгөөд өнөөг хүртэл нэг ч удаа энэ “Хэлингээр” үйлдвэрээс Меламин илрээгүй бөгөөд манай улсад нийлүүлэгдэж байгаа сүү тус үйлдвэрийн бүтээгдэхүүн ажээ.  

Харин чанар аюулгүй байдлын талаар тодуулахад: “Монгниү” группийн үйлдвэр бүрт 9 дамжлага, 36 хяналт шалгалтын цэгт 105 чанарын шаардлагын үзүүлэлтийг тодорхойлдог дэлхийн стандартад нийцсэн өөрийн лаборатори байдаг гэнэ. Сүү, сүүн бүтээгдэхүүндээ хамгийн өндөр хяналт шаардлага тавьдаг улсын нэг болох БНХАУ-ын “Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар”-аас 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийт зах зээлд борлогдож буй “Монмилк” брэндийн бүх сүү, сүүн бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдльи үзүүлэлтийг найдвартай хангаж буйг зарлаж албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Монгол Улсад имортлогдож буй “Монмилк” сүү нь Хөх хотын “Хэлингээр” үйлдвэрээс гарахын өмнө болон дараа нь Меламин болон бусад бүх төрлийн шинжилгээ хийгдсэн байдаг юм байна. Харин Монгол улсын хилээр орж ирсний дараар мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээнд мөн хамрагддаг байна. Тодруулбал МУ-ын Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын улсын байцаагчийн  дүгнэлт гарсны дараа худалдаанд гарах эрхтэй болдог.  

 






Үүнээс өмнө буюу 2008 оны өвөл тус сүүг меламинтай хэмээх мэдээлэл гарч байсан бөгөөд тэр үед мөн л МХЕГ-аас “Монмилк” сүүнээс дээж авч, меламин болон ямар нэг химийн бодистой болохыг тогтоох шинжилгээ хийсэн байна. Шинжилгээгээр буюу  2009 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 06-107/43 тоот дүгнэлтээр “Монмилк” сүү нь “Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах меламины хэмжээг тодорхойлох MNS 5867:2008” стандартын шаардлагыг хангасан нь батлагдсан бөгөөд энэ нь “Монмилк” сүү чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан чанартай сүү мөн болохыг харуулсан хэрэг юм.










“Цаст фүүдс” ХХК-ийн хувьд  жил бүр зорилт тавьж тухайн зорилтынхоо хүрээнд нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон үйл ажиллгаа явуулдаг байна. Тухайлбал 2012 онд “Лондон-2012” наадамд оролцох Монголын тамирчдын албан ёсны сүүгээр өргөмжлөгдөж тамирчдаа ивээн тэтгэсэн юм. Манай улсын хувьд энэхүү наадмаас таван медалийг эх орондоо авч ирж элэг нэгтнээ  баярлуулж байсан.

Энэ жилийн хувьд “Цаст фүүдс” ХХК нь Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран  нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлэх зорилгоор худалдан авалт бүрээс 200 төгрөгийг  сайн үйлсэд зориулаад байна.

Үүнээс гадна хэрэглэгчдээ урамшуулах зорилгоор  сайн үйлсэд оролцохыг уриалж,  цэвэр сүү хэрэглэн Монмилк сүүний борлуулалтын багц тутамд сугалаат худалдааг хоёр жил дарааллан зохион байгуулжээ. Энэхүү сугалаат худалдаагаар аз нь алгандаа багтсан дөчин гурван азтан Хөх хотоор таван өдрийн аялал хийх эрхийн бичиг хожсон бол iPad  Mini хорин зургаан азтан, дээд зэргийн тэргүүн сүүг 400 азтан газар дээр нь хожиж байсан юм.   

Энэ нь тус хамт олон нийгмийн хариуцлагаа ухамсарлахын зэрэгцээ хэрэглэгчдээ дээдлэн, чанартай сүүгээр хангаж, урамшуулж чаддаг хамт олон гэдгээ баталж байгаагийн зөвхөн нэг жишээ юм.  

Эх орон элэг нэгтнээ  цэвэр, чанартай сүүгээр хангаж байгаа энэхүү хамт олонд  үнэн зөв мэдээл өгсөнд талархахын зэрэгцээ цаашдын ажилд нь амжилт хүсье.  

Э.Мөнгөн