Хамгийн жижиг гурван настай охин
2013/02/22
Жижигхэн Лианг Сяосяо өөрийгөө яг бусад шиг жирийн нэгэн хүүхэд гэж боддог ажээ. Тэрээр маш хөгжилтэй бөгөөд тоглох дуртай гэнэ. Энэхүү бяцхан охин нилээд нэрд гарч байгаа бол түүний эцэг эх нь түүнд хэвийн амьдралыг хүсэж байгаа гэнэ.
Учир нь Кроха Лианг азтай дэлхий дээрх бүх гурван настай хүүхдүүдээс хамгийн жижиг биетэй юм.
Охин ердөө 1,05 кг жинтэй, 33 сантиметрын урттай төржээ. Яг одоогийн байдлаар тэрээр 2,5 кг жинтэй, 54 сантиметрын өндөртэй байгаа юм.
Энэ охин одоогоор Хятадын Хухуа хотын цорын ганц эмнэлэгт нь хэвтэж байгаа юм байна. Эмч нарын дүгнэлтээр нь маш ховор өсөлтийн генетикийн өвчин байна гэж үзсэн байна. Одоогоор энэ өвчний эсрэг ямар ч эм бэлдмэл гараагүй байгаа ба түүний ээж энэ бүхний л тоолгүй түүний төлөө бүхнээ зориулж байгаа аж.
Дөнгөж мэндэлснийхээ дараа Лианг удаан хугацаанд америкийн хүүхдийн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэсэн ажээ. Эмч нарын үзэж байгаагаар түүнд ямар ч эмчилгээ тус болохгүй бөгөөд насан туршдаа эхийнхаа асрамжинд байх шаардлагатай болжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн жижиг эмэгтэйгээр Энэтхэгийн иргэн Жиоти Амге тодроод байгаа билээ. Түүний өндөр нь 62,8 сантиметр. Тэрээр өөрийн энэ өндөөр Гиннесын номонд орсон бол дараагийн энэ амжилтын эзнээр Лианг тодорч мэдэх юм.