09 сарын 07-ны өдрийн зурхай
2013/09/06
09 сарын 07-ны өдрийн зурхай
Өдрийн өнгө
Билгийн тооллын 2. Долоон улаан мэнгэтэй улаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Цагаан шүүдэр буух улирал 20 цаг 39 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Хонины орд
Шударга өдөр. Нүдэнд харагдахуйц олон нөхцөл байдал тулгарах ч амьдрал тогтвортой байна. Сайн найз нөхөд ажлынхантайгаа цагаа өнгөрөө. Зарим нэг клуб байгууллагын удирдах зөвлөлд ч нэр дэвшиж магадгүй нь. Хөрштэйгээ сээтгэнэснээсээ болж таагүй байдалд орж магадгүй. Амьдрах орчин бусад хөршүүдийн яриа болно шүү! Болгоомжил. Хувцаслалт тохиромжтой байх нь танд одоо төрж буй сэтгэгдлээс өөр байх ёстой. Гэртээ шинэчлэлт хийх нь таны төсвийг багасгана. Гэхдээ энэ танд өөрчлөлтийг авчрах боломж юм.
Үхрийн орд
Осолд орох магадлалтай аюултай өдөр. Өдрийн хоёрдугаар хагаст архаг өвчин хурцдаж болзошгүй. Сонор сэрэмжтэй байгаарай. Олон нийтийн арга хэмжээнд оролцох хэрэггүй. Аюулгүй байдалтай тэмцэх бүхий л арга хэмжээг аваарай. Үхрийнхэн сайхан сэтгэлтэй, шударга байвал санаа нэгтнүүдтэйгээ нэгдэх болно. Хоосон санаагаа тат. Учир нь та аюулд орж болзошгүй.
Ихрийн орд
Сэтгэл гонсгор өдөр. Юу ч хийсэн мухардалд орж мэднэ. Хэт их чармайснаасаа болж та хаана хэнтэй юу хийж байгаа ч мэдэхээ байх нь. Хувь заяа танд таатай хандах мөч ирэх тул сайхан амарч, эрч хүчээ сэргээ. Тухтай байдлаа нэмэгдүүлэх, орчноо өөрчлөх тавилга сэлтийг өөрчлөн, сонирхдог зүйлээ хий. Эртний эдлэлийн үзэсгэлэн яармагт очвол сонирхолтой бөгөөд гэрт тань өвөрмөц байдлыг бий болгох эд зүйл худалдан авч, ашигтай наймаа хийнэ. Овоорсон их ажилтай байгаа бол түүнийгээ аль болох түргэн дуусга.
Мэлхийн орд
Уран бүтээлч мэргэжилтэй мэлхийнхэнд тааламжгүй өдөр. Үүнээс үүдэн та ирээдүйн амьдралын төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүргэж магадгүй юм. Ажил үйл бүтэмжгүй байсан ч сэтгэлээр бүү уна. Ямар нэгэн зүйлийг өөрийн биеэр сонсох гэсний хэрэггүй. Гэхдээ мөн бусад хүмүүсийн тухай бодлоо өөртөө хадгал. Таны хөлсөлж авсан ажилтан гарахаар шийднэ. Гэхдээ зүгээр ээ орны хүн олно гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Гадагшаа гарч хуучны найзтайгаа холбоо барь.
Арслангийн орд
Тэсэхийн аргагүй өдөр. Амаар нь бус ажлаар нь дүгнэдэг тул хайртай хүмүүс болон дотны найзууддаа одоогийнхоо зангаар харьцдаг байдлаа анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн юм хийхэд танд шалтгаан байгаа боловч түүнийхээ талаар бусдаас нууцлах нь тэднийг үл тоож байна гэсэн үг. Нийгмийн амьдралаа хойш тавих нь буруу боловч хэрвээ тэд нарт тусламж дэмжлэг хэрэгтэй үед нь та итгэлийг нь хөсөрдүүлэхгүй байх болно. Төрөх, нас барах, хурим хийх зэрэг нь цөм амьдралын нэг хэсэг бөгөөд гэр бүлийн бат бөх байдлыг бүтээдэг юм. Өдөр хоног өнгөрөх тусам хүмүүс дурсамжаа сэргээн санадаг.
Охины орд
Агаар салхинд гарах гэр бүл болоход таатай өдөр. Хуучин танилууд тань танд нандин санаа мөрөөдлөө хэрэгжүүлэх боломж олгохыг үгүйсгэхгүй. Тэдний гайхалтай сайхан саналыг хүлээн авахыг од эрхэс зөвлөж байна. Амьдралын эрч хүч хувийн дур булаам байдал нэмэгдэж байна. Өөрийн зөв гэдэгт итгэлтэй байх ажил хэргээ бусдад итгэн үнэмшүүлэх чадвар аливаа ажил хэрэгт амжилт олоход тань туслана. Одоо байгаа байр сууриа бэхжүүлэх тал дээр арга хэмжээ авахыг зөвлөж байна.
Жинлүүрийн орд
Сонирхолтой өдөр. Огторгуй бүхэлдээ энэ өдрийг өмнөх шигээ нэгэн хэвийн биш байхыг онцолж байна. Ихэнх жинлүүрийнхэний хувьд бодит байдлыг сонирхохгүй. Энэ өдрүүдэд шинэ, шинэлэг зүйлсийг санаачлахад анхаарлаа хандуул. Таны бодлууд онцлог содон байх ч гоонь эрчүүд хийж чадахаасаа илүүг амлаж болзошгүй. Өөрөөсөө ухаалаг эсвэл аль ч чиглэлээр өргөн мэдлэгтэй хүнтэй ярилцах нь таалагдах ба таны оюун ухаан, мэдлэгийг тэлж өгнө. Өнөө оройны уулзалтанд биеэ барьж, хүлээцтэй бай.
Хилэнцийн орд
Азтай өдөр. Өнөөдөр байрлалаа солих юм уу нэг тийш алга болоод өгөхөд гэмгүй. Аялалаар явахад ч тохиромжтой. Өнөөдөр шинэ уулзалт, хүнтэй танилцах зэрэг ажил хэргийн дэвшлийн өдөр. Гэр бүлийнхээ гишүүнд анхаарал тавь. Эрүүл мэндээ анхаар. Төлөвлөөгүй зүйлээс аль болох зайлсхий.
Нумын орд
Тууштай өдөр. Та болон хамтрагч тань санал зөрөлдөөнтэй байсан ч оргилсон хайраар бялхана. Өнгөц төдий тоглоом шоглоом хийснээс гүн гүнзгийгээр сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ. Хамт олон бүлгийн үйл ажиллагаанууд мэдээлэл ихтэй байна. Гэр орныхоо засвар үйлчилгээг шийдэх хэрэгтэй. Хэрвээ юм засдаг найз нөхөд эсвэл хамаатан байгаа бол мөнгө хэмнэж жинхэнэ нөхөрлөлийн ач тусыг мэдрэх болно. Бусдад итгэл сэтгэлийн хөрөнгө оруулалт хийгээрэй.
Матарын орд
Хүч шаардсан өдөр. Ноцтой уур амьсгал өнөөдөр зонхилох болно. Хэрвээ амар амгалан байдал эсвэл ажил үүрэг хоёрын нэгийг сонгох хэрэгтэй бол та нарын ихэнх нь зөв эсэхийг нь мэдэхгүй байгаа ч үүрэг хариуцлага өөд тэмүүлнэ. Бага зэргийн гуниг гутрал гарч ирэх ч та урсгалаараа байж үүнийг давах ёстой зүйл гэж үзвэл бүх юм хурдан алга болно. Одоо таныг хоол хийх чадвараа сайжруулах гэсэн бодол эзэмдэнэ. Гал тогоондоо мэргэжилтэн нь байх сургалт дамжааны тухай бодож үз. Зарим гэрийн эзэгтэй матрууд чөлөөт цагаараа хийдэг хоолоо насан туршийнхаа заах мэргэжил болгож чадах ба энэ тань тан мөнгө баяр баяслыг авчирна.
Хумхын орд
Сэрэмжлэх өдөр. Арслангийн ордонд буй сap таны мөнгө болон эд хөрөнгийг зохицуулагч нарны аймгийн 2-р гэр рүү хөдлөж байгаа тул таны анхаарал “хэрхэн илүү их орлого олох вэ” гэсэн асуудал дээр төвлөрөх болно. Тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж чадвал таны мөнгө нэг их удахгүй өсөх болно. Хэн нэгний хардалт эцэст нь уур цухалдлыг авчрах учраас болгоомжтой байгаарай.
Загасны орд
Бодлогоширсон өдөр. Аар саар ажлаа дуусгаж дуусгаагүй төслөө гүйцээ. Өнөө орой сарны мөчлөг бумбын ордон дах хавирган сартай ойртож байгаа ба энэ бол амарч тайвшрах үе. Эсвэл салхинд гарч цэвэр агаар амьсгал. Цэцэрлэгт хүрээлэнгээр алхаж ууланд явган аялан завиар сэлүүрдэн усны давалгаанд тэш. Байгальтай холбоотой ямар ч төрлийн үйл ажиллагаа нь амгалан тайван байлгаж ядарсан бодлоос тань ангижруулж чадна. Нэг найз тань бизнесийн ашигтай санал тавина. Шинэ төсөл танд үнэхээр таалагдана.
Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с лавлана уу.