Сайхан харагдахад заавал мөнгө үрэх шаардлаггүй бүсгүйчүүдээ
2016/04/24
Эмэгтэйчүүд гэхдээ оворгүй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бүр салоноор явах шаардлагагүй. Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зүйлээр өөрийгөө тордоход л хангалттай. Ингээд та бүхэндээ бяцхан зөвлөгөө хүргэж байна. Туршиж үзээд үр дүнг нь мэдрээрэй.
1. Энэтхэг йогчдын өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод 2 нүдээ (6-10 удаа), магнай, гарын шуу, хөлөө цэв хүйтэн усаар шавшиж занш. Гайхалтай үр дүнд хүрнэ.
2. Мөн өглөө бүр буцалсан ус ууж бай, (зөгийн балтай бол сайн). Өтгөн хаталт, хоол боловсруулалтад тустай.
3.Өглөөний хоол цай хөнгөн, чанарлаг байна. Ер нь хоолыг аль болох бага багаар идэж занш. Дан махан хоол байсан ч жижигхэн лууван үрэх, аягандаа хийхээс бүү залхуур.
4. Тараг түлхүү хэрэглэж бай. Эмэгтэй хүний гоо сайханд нэн чухал.
5. Өглөө бүр нүүрэндээ элдвийн будаг шунх түрхэх шаардлагаүй. Хамгийн сайн будаг ч хими агуулж байдаг. Зарим үед юу ч түрхэхгүй байх нь нүүрний арьсыг амраадаг.
6. Хэрэв нүүр чинь будагтай бол яаж ч ядарсан арилгаж унтаарай.
7. Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган яв. Биеийн жингээ хэвэнд нь байлгахад тустай. Гоо сайхан байна гэдэг эрүүл мэндтэй нягт холбоотойг бүү мартаарай...