Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад, бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр бюу Бямба гарагт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг буудаж хөнөөсөн байна. Улмаар өөрөө хэргийн газраас оргон зайлж, нэмэлт хүчний тусламжтай эрлийн баг ажилласнаар ууланд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олжээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад, бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан цагаадгийн албан хаагчийн хувьд 1994 онд төрсөн, 22 настай Б гэх залуухан нэгэн байсан аж. Цагдаагийн ерөнхий газраас ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан алба хаагчийнхаа ар гэрийнхэнд гүн эмгэнэл илрхийлсэн байна.

Г.Итгэл

Эх сурвалж: www.TODAY.mn