“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын ЕНБД Ц.Баянбилэг залилсан мөнгөө намынхаа санхүүжилтэд зарцуулдаг байжээ

 

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам” гэх будаг нь ханхалсан цоо шинэхэн нам саяхан мэндэлж, намынхаа даргаар УИХ-ын гишүүн Г.Уянгыг ажиллуулахаар болсноо зарлав. УИХ-ын гишүүн Г.Уянга ч ажлаа авсан даруйдаа МАНАН дэглэмийн тухай, түүнийг хэрхэн халах тухай лекцийг зочдоо залхтал нь уншиж харагдана лээ. Уг нь улс төрийн нам юуны өмнө намын үзэл баримтлалыг танилцуулах, цаашид ямар “замаар” улс орноо хөгжүүлэх тухай ярих нь илүү оновчтой байсан байх. Гэтэл “мань эр” улстөрийн 2 том намаа хулгайч зэлгийчээр нь дуудан газар доогуур ортол нь мууллаа. Ер нь ардын баатар болсон доо. Муусайн МАНАН дэглэмтэнүүдийг илчилж, төр түмнээсээ хулгай хийлгүй сайхан амьдарцгаанаа гэж...

 

Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ гэгчийн үлгэр болж түүний удирддаг намын Ерөнхий Нарийн Бичгийн даргын үүрэг хүлээсэн Ц.Баянбилэг гэгч этгээд удаа дараа залилангийн хэрэг үйлдсэнасуудлаар цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан нь цахим мэдээллийн хэрэгсэлүүдээр цацагдаж эхлэв.

 

15 удаагийн үйлдлээр бусдаас залилан авсан 195 сая төгрөгийг Улсын дээд шүүхийн 2015 оны тавдугаар сарны 29-ний өдрийн 07-р тогтоолоор батлагдан байгуулагдсан “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын санхүүжилтэд болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэдгээ хүлээжээ.

 

Гай газар дороос гахай модон дотроос гэгч энэ. Юун хулгай зэлгийчээр дүүрэн МАНАН.“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дарга болсны маргааш намынх нь нөхрийн луйвар илчлэгдэж “Онигоо” болов. Авууштай, магтууштай нь Ц.Баянбилэг өөрөө цагдаагийн байгууллагад очсонгэж байгаа. Өдгөө Цагдан хорих 461-р ангид хоригдон шалгуулж байгаа гэх.

 

Ц.Баянбилэгийн залилан мэхлэх гэмт хэрэг нь 2012 оноос эхлэлтэй бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн I хэлтсээс 2014 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр сэжигтнээр тооцон, гадагш явахгүй баталгаа, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн I хэлтсээс 2015 оны 11-р сарын 19-ний өдөр сэжигтэнээр тооцож, гадагш явахгүй баталгаа, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр сэжигтэнээр тооцож, гадагш явуулахгүй баталгааг тус тус авч шалгаж байх явцад тэрээр мөрдөн байцаалтын ажиллагаанаас оргон зайлж, хаа байгаа нь тогтоогдохгүй болсонбайна. Иймд яллагдагч Ц.Баянбилэгийг эрэн сурвалжилж, олж тогтоох чиглэлээр түүний оршин сууж болзошгүй Хан-Уул болон Сүхбаатар дүүрэгт байрлах орон сууцуудад болон цагдаагийн байгууллагын “Асап” Санд эрэн сурвалжлалт зарлаж, олон нийтийн сүлжээ, мэдээллийн сайтуудаар эрэн сурвалжилж байгаа талаархи мэдээллийг байршуулжээ.

 

Хөөрхий, муу нэртэй луу данстай Н.Энхбаярыг л авлигын мөнгөөр намаа санхүүжлдэг байж, Г.Шийлэгдамба нь даргадаа өгөх мөнгийг бусдаас авч байхдаа гардуулсан гээд мөн их чичилсэн дээ.

 

Даравч дардайж, булавч бултайна гэгчээр нуувчинд байсан тэрбээр гарах гарцгүй болж энэ сарын 17-ны өдрийн 13 цагийн орчимд сайн дураар цагдаагийн байгууллагад ирж өгсөн мэдүүлэгтээ 15 удаагийн үйлдлээр бусдаас залилан авсан 195 сая төгрөгийг Улсын дээд шүүхийн 2015 оны тавдугаар сарны 29-ний өдрийн 07-р тогтоолоор батлагдан байгуулагдсан“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын санхүүжилтэд болон хувийн хэрэгцээндээ зарцуулсан гэдгээ хүлээжээ.

 

Улмаар 2015 оны аравдугаар сарын 10-ны өдөр тус намын II их хурлаар намын даргын албан тушаалыг Ц.Баттөрд, 2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр ээлжит бус хурлаар УИХ-ын гишүүн Г.Уянгад шилжүүлсэн гэдгээ ч хүлээсэн байна.

 

Хөөрхий, муу нэртэй луу данстай Н.Энхбаярыг л авлигын мөнгөөр намаа санхүүжүүлдэг байж, Г.Шийлэгдамба нь даргадаа өгөх мөнгийг бусдаас авч байхдаа гардуулсан гээд мөн их чичилсэн дээ. Гэтэл парламентын шударга гишүүдийн нэг гэгдээд байсан Г.Уянгын толгойлж буй нам залилангийн мөнгөөр санхүүждэг байж шүү. Тэгэхээр Н.Энхбаяр авлигаар, Г.Уянга залилангийн мөнгөөр намаа санжүүжүүлж байна гээд хэлчихэд буруудахгүй байгаа биз.

 

Иргэн Ц.Баянбилэг тэргүүтэй нэр бүхий 16 иргэн бүлэглэн:

1. “Стандарт инженеринг” ХХК-иас 2015 оны 03 дугаар сард 40 сая төгрөг.


2. Дархан-Уул аймгийн Дулааны цахилгаан станцын далангийн ажил олж өгнө гэж иргэн А-аас 20 сая төгрөг.


3. 2015 оны 01 дүгээр сард “ОСО” ХХК-иас 25 сая төгрөг.


4. 2015 оны 01 дүгээр сард Үндэсний номын сангийн тендерийн ажил олж өгнө гэж “РСТ” ХХК-иас 60 сая төгрөг.


5. 2015 оны тавдугаар сард “Класс тауэр” ХХК-иас 29 сая төгрөг,


6. 2015 оны 11 дүгээр сард иргэн Б-ээс 27.5 сая төгрөг,


7. 2015 оны аравдугаар сард иргэн Г-ээс 30 сая төгрөг.


8. 2015 оны 11-дүгээр сард иргэн Г-ээс 27 сая төгрөг.


9. 2015 оны 11 дүгээр сард иргэн Е-ээс барилгын зураг төсөл боловсруулж өгнө гэж итгүүлэн 20 сая төгрөг.


10. Авто замын барилгын тендерын ажил олж өгнө гэж 2015 оны 12 дугаар сард иргэн Б-ээс 30 сая төгрөг.


11. 2015 оны долдугаар сард “Бодь Бурхан” ХХК-иас 60 сая төгрөг.


12. 2014 оны нэгдүгээр сард иргэн Э-ээс 32.5 сая төгрөг.


13. 2015 оны нэгдүгээр сард “Батбөх” ХХК-иас 10 сая төгрөг.


14. 2015 оны нэгдүгээр сард иргэн Т-ээс 75 сая төгрөг.


15. 2014 оны нэгдүгээр сард иргэн Э-ээс 37.5 сая төгрөг буюу нийт 15 удаагийн үйлдлээр 195.000.000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж эхэлжээ.