"Эрдэнэс тавантолгой" Хятад, Солонгосчуудын өмч болоход бэлэн байна
2016/04/25
Эрдэнэс тавантолгой компанийн 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авна гэх зар өнгөрсөн долоо хоногт гарч иргэд хувьцаагаа худалдахаар шийдсэн байжээ.
Тодруулбал хувьцаагаа зарах гэсэн иргэд урт цагааны урдуур очиж, нэлээд дараалал үүсгэсэн тухай зарим хэвлэлээр гарч байсан. Мөн нэгэн хар машинтай хужаад иргэд хувьцаагаа худалдаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Энэ тухай нэгэн иргэн фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байдаг. Гэхдээ уг хувьцаа худалдаж авах тухай асуудал нь залилангийн хэрэг байсан байж болзошгүй байгаа юм байна.
Ямартай ч Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, үнэт цаасны “Стандарт Инвестмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Жаргал нарыг шалгаж эхэлжээ. Тэднийг эрүүгийн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.2 дахь хэсэгт зааснаар буюу бусдыг залилсан гэмт хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байгаа юм байна.
Дээрх хоёр байгууллага өнгөрсөн 2015 оноос эхлэн хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар “Новел Инвестмент” гэх ХХК-ийн салбар төлөөлөгчийн газрыг байгуулсан аж. Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй уг төлөөлөгчийн газарт иргэд 5000 төгрөгөөр данс нээлгэсэн бөгөөд тухайн данс нь баталгаажихгүй байсан учир хуулийн байгууллагад мэдэгджээ. Хувьцаа худалдаж авна гэх зарыг БНСУ, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд худалдаж авахыг санаархаж, иргэд ч тэдэнд зарахад бэлэн байжээ. Одоогийн байдлаар иргэдийн хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороогүй байгаа тул эл асуудал ингээд намжсан байна. Өөрөөр хэлбэл иргэдийн хувьцаагаа зарах эрх нь нээгдвэл 1072 хувьцаа Хятад Солонгос иргэдийн хоол болох янзтай байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монголын ард түмний өмч хэмээдэг “Эрдэнэс тавантолгой” компаниа гадныханд өгч байгаатай ялгаагүй зүйл болно.
Тавантолгойн уурхайгаас олсон ашгаа иргэн бүрт хүртээх зорилгоор 1072 ширхэг хувьцааг Монгол Улсын иргэн бүрийн нэрийн дансанд байршуулчихсан байгаа гэж албаны хүмүүс хэлдэг. Хувьцаатай эсэхээ шалгахын тулд “Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв”-ийн цахим хуудаст регистрийн дугаараа бичээд хайхад гарч ирдэг аж. Харин нэгж хувьцааны үнэ ханшийг Засгийн газар тогтоох эрхтэй байдаг ажээ. Одоогоор тогтсон үнэ гараагүй байгаа болохоор нэг хүнд хэдий хэрийн хөрөнгө оногдож байгааг хэлэх боломжгүй гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос хэлдэг байна.
Н.Ганаа
Тгвдэн · 2016/04/25
Хуцваа мөн
Эдийн засгийн хүндрэлтэй байгааг далимдуулсан Хятад Солонгосын гар хөл болсон умнуудыг гэсгээвэл таарна
Зочин · 2016/04/25
76 tenegiig erh medliin toloo temtseldej baih zuur ard tumenii yaduuraliig dalimduulj hujaa nariin bodlogo yawagdaj bna daa eh orongui bolwol 76 ur huuhed ch ch gesen zowno doo
Зочин · 2016/04/25
иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцаа нийлээд нийлээд таван толгойн хувьцааны 6% болж байгаа гэсэн ч дээ юун сүртэй юм вэ. энэ хувьцаа эргэлтэнд орж байвал зүгээрдээ
Зочин · 2016/04/25
Энэ нь гэмт хэрэг гэж харж болохгүй аливаа арилжааг заавал хөрөнгийн биржээр явуулах албагүй шүү дээ. Тийм хууль ч байхгүй! Хөрөнгийн бирж гэдэг бол ТӨХК-ний статустай байгууллага. Харин эдгээр арилжаа нь санхүүгийн зохицуулах хорооны хяналт дор өрнөж байгаа үгүй юмаа гэхэд үүнд СЗХ анхаарлаа хандуулж байгаа гэдэгт итгэж байна. Мөн дараачийн асуудал бол Хувьцаа гэдэг бол дараад суугаад байдаг зүйл биш ба ийм хэлбэрээр арилжаалагдах нь аль ч оронд тогтсон л зүйл. Бид харин иймэрхүү юм болгоныг харлуулах гэдэг хуучинсаг хэв маягаасаа салах хэрэгтэй. Учир нь магадгүй нэг Монгол иргэн аль нэг гадаадын оронд очоод тухайн орны иргэдээс нь хувьцааг нь худалдаж авах гэтэл гэнэт нэг хүн гарч ирээд "Монголчууд Эх орныг минь тэртээ 800 жилийн өмнөх шиг эзлэн түрэмгийлэх гэж байна" хэмээсэн зүйл ярьж, хэвлэл мэдээллээр бичээд байж бас таарахгүй шүү дээ. Монголчууд бид шүүмжлэгч сэтгэлгээнээс салж бүтээлч хандлагад анхаарлаа чиглүүлж хандуулах хэрэгтэй.
aagii · 2016/04/25
ard tumnii amidral hetsuu bn shde tsalin tetgeweree ch nemehgui bn 76 gishuuneer ch yadag bnaa argaa barj bn
Зочин · 2016/04/25
ene chin jinhene hurungiin zah zeel jinhene utgaara ajillaj ehelj bga yum bishv. eze ni ni hend yuma zarah ni uuriinhun asuudal bailtai.zailuul mungutei mungutei blj bga bzd.
Зочин · 2016/04/25
Olon um hutsalgui ajiliig ni hiilge
Зочин · 2016/04/25
Хөрөнгийн биржийн хар зах Монголд цэцэглэж байгаа нь энэ дээ. Тагнуулын ерөнхи йгазар гэж байна уу? Хамгийн ойрын жишээ Замбаев байна