МАХН-ынхан Х.Баттулгыг дэмжихгүй байна
2016/04/25
4 сарын 21-нд Засгийн Газрын ээлжит бус хуралдаан болж, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын оруулсан саналын дагуу ЦЕГ-ын дарга Р.Чингисийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэхээр болсон билээ. Гэвч Монгол улсын Сайд М.Энхсайхан, ЗГХЭГ-ийн дарга, сайд С.Баярцогт нар үүнийг нь эсэргүүцэн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг байх үед шийдэх ёстой хэмээн хойшлуулсан тухай мэдээлэл гарсан.
Тэгвэл шадар сайд, МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар уг асуудалтай холбоогүй, Х.Баттулгын үйлдлийг дэмжихгүй байгаа гэдгээ өөрийн ажлын албаараа дамжуулан илэрхийлжээ. Монгол Улсын Шадар Сайдын ажлын албаны гаргасан албан мэдэгдэлд энэ тухай :
"4.21 ний өдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанд Хуульзүйн сайд Дорлигжав өөрийн харьяа агентлагын даргыг огцруулах саналыг оруулж ирсэн. Ингэж оруулах эрхтэй.
Гэвч хоёр хүний хоёр компанийн маргаанд Монгол Төр оролцох шаардлагагүй гэдэг зарчмыг Уг хуралдааныг даргалж байсан Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар анхааруулж асуудлыг буцаасан. Протокол нь ч бий.
Энэ мэтээр Монгол Улсын Шадар сайдыг улс төрийн бохир явуулгадаа хутгахгүй байхыг анхааруулж байна." гэжээ. Мөн Барилга Хот байгуулалтын Сайд, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ч уг асуудлыг дэмжээгүй байна. Эх сурвалжуудын өгүүлж буйгаар Н.Энхбаяр Х.Баттулгыг дэмжих нь өөрт нь дахин "гал дуудна" гэж үзсэн тул уг асуудалд оролцохгүй байхыг МАХН-ынхандаа үүрэгдсэн бололтой.
Э.Мягмар
сонин.мн
Зочин · 2016/04/26
МАХН явж явж хамгийн төлөв, төвши, голтой хүмүүстэй нам шүү дээ
BUMBAR · 2016/04/25
YG DENJIJI HARAGDAACH BATTULGA ER NI HEN YUM
худлаа · 2016/04/25
яг ш дээ . ямар их баярлаж байгаа бол. Баттулга минь дээ. Эднийг ингэж баярлуулах гэж???