Жүжигчин А.Ганчимэг "Намайг жирэмсэн байхад салж, тэр хүнийг охин минь ганц ч удаа хараагүй"
2016/04/25
"Хувьсал” продакшны жүжигчин СТА А.Ганчимэг чадварлаг жүжигчдийн нэг билээ. Тэрбээр “ Халуун сэтгэл ”, “Хуваарьгүй нислэг”, “Хэцүү анги”, “Амьдралын амт” “Нэг хоёрын гурав аа”, “Наран мандах нутаг” “Помогите нам”, “Анхны болзоо”, “48 цаг”, “Flower”, ‘’Thank you mum’’, “Гамлет” зэрэг тайз, дэлгэцийн уран бүтээлүүдэд тоглож чадварлаг жүжигчин гэдгээ бататгаж байсан.
Тайзны урлагаасаа хөндийрч “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, "Зүрхээр наадагч", "Атганд үлдсэн эрдэнэ" дэлгэцийн бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулж яваа. Тэрбээр "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" кинонд тоглож байхдаа мэргэжил нэгт Б.Энхтүвшинтэй хайр сэтгэлийн холбоотой болсон билээ.Энэ тухайгаа тэд олноос нуугаагүй ч хүүхэдтэй болсноо ихээхэн нууцалж байсан юм. Харин нуух болсон шалтгаан нь хосууд хамтдаа байж чадахгүй болсонтой нь холбоотой гэдэг нь удахгүй тайлагдсан.
Жүжигчин бүсгүй хайртаасаа яагаад салсан тухайгаа ярих ихээхэн дургүй. "… Хүний нөхөр хань ижил гэж ямар хүнийг хэлэх ёстой юм бол доо… Би энэ сэдвээр нэг их ярих дуртай биш. Ямар ч байсан одоогоор би охинтойгоо хоёулаа амьдарч байна. Яагаад салах болсон тухайд бүх л зүйлсийг тоочоод ярих нь утгагүй. Миний охин удахгүй хоёр нас хүрэх гэж байна. Нэлээд цаг хугацаа өнгөрсөн байгаа биз дээ. Энэ хугацаанд сайхантай, муухайтай өдрүүд олон л байсан. Магадгүй би арван жилийн дараа ч энэ талаар ярихгүй байх. Миний охин төрснөөсөө хойш нэг ч удаа тэр хүнтэй уулзаж байгаагүй. Ямар ч байсан охин бид хоёр сайхан амьдарч байгаа…
Яахав өнгөрсний сүүдэр ирээдүйд тусдаг гэж айхтар үг байдаг ш дээ. Болоод өнгөрсөн нь үнэн. Би өөрийнхөө ирээдүйг гэрэл гэгээтэй сайхнаар хараад л явж байна. Охиноо эрүүл энх өсгөхийг хичээж байна. Миний охин л эрүүл саруул байгаасай, янз бүрийн хэл ам хүрэх вий гэж боддог болохоор энэ талаар би тэр болгон ярихыг хүсдэггүй. Бид хоёр намайг жирэмсэн байхад хоёр тийшээ болсон. Эмэгтэй хүний хувьд хамгийн хэцүү бөгөөд хамгийн аз жаргалтай мөчүүд жирэмсэн байх үе байдаг. Хэн нэгэн хажууд нь байж хайрлаж халамжлах мэдээж сайхан л байх. Миний тархинд хүүхдээ л эрүүл саруул төрүүлэх юмсан гэдэг л бодол байсан. Төрсний дараа үнэхээр хэцүү үеүд надад байсан. Гэхдээ одоо ард хоцорсон болохоор ярихыг хүсэхгүй байна. Ганчимэг гэдэг хүн яг одоо байгаадаа маш их сэтгэл хангалуун жаргалтай амьдарч байгаа. Намайг хайрлаж, надад аз жаргал бэлэглэдэг сайхан хүмүүс дэргэд минь байна" хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
О.Ариун
zochin · 2017/03/28
ygvnen helchihlee
ухаантан · 2017/03/28
Буруу хүнийг сонгодог нь хүүхнүүдийн тэнэгийх. Алдсаныхаа дараа бусдад зарлаад байх бус үр хүүхдээ хойд эцгийн бараа харуулалгүй олигтойхон өсгөхийг бод. Өнгө мөнгийг сонгож гай барцдыг үүрдэг нь тэнэгүүдийн жам.
Зочин · 2017/03/28
Салж нийлэх хүний амьдрал юугийн ингээд бичээд бдаг юм салаал биз ёстой өөрөө өвөрт нь орж шаалгачихаад
Д.Хэнмэдэхэв · 2016/05/07
хэцүү үе ард үлдсэнд баярлаж байна. АЗ ЖАРГАЛ хүсье
2222 · 2016/04/26
ямар хүн гэдэгийн эрт мэдсэн болжээ ийм хүн хань болдоггүй юм хашир ухаан суусан тул дараа алдахгүй амьдрал баялаг шүү Харахаас хайр хүрдэг авьяастай охин шүү муу атаархсан сэтгэгдэл бичсэн хүмүүс чиний атаархагсад шүү
зочин · 2016/04/26
маш муу хүн бна даа. сэтгэлийн тэнхээтэй сайн бүсгүй бна. нэгэнтээ амьдраагүйгээс хойш хүүхдээ харуулаагүй нь ч дээрдээ
Зочин · 2016/04/26
хэн нь буруутайг бид яаж мэдэх вэ дэээ
Зочин · 2016/04/26
гэрэл гэгээ цацраасан сайхан охин хөөрхөн ээж шүү амжилт хүсэе ахиад олон гоё кино хийж үзэгч биднийгээ баясгаарай
Зочин · 2016/04/26
Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе мундаг хөөрхөн охин шүү
alta · 2016/04/26
Ийм сайхан эмэгтэйг өөрийн үр хүүхдээ хаяж явсан эрийн өмнөөс маш их харамсаж байна. Эмэгтэй хүнийг гомдоосон эр хүн өөдтэй сайн явдаггүй нь батлагдаад байгаа шүү дээ.
Зочин · 2016/04/26
Bur neg 5 ugneesee tanigdsan hugiin yumnuud bhiimaa ene yarij bichij bgaag ni tsu tsu.
Зочин · 2016/04/25
Tarhi ni hurtel hyamrald urtchihsun mulguu yumnuud. Hund saihan ug helj chadahgui bol duugai l bna bizdee. Sain yavaadaa dandaa ataarhana.
Зочин · 2016/04/25
cool
иргэн · 2016/04/25
ЖАВХЛАНГИЙН НАЙЗ ДУУН ДЭЭР ГАРДАГ ХӨӨРХӨН ХҮҮ ЮУ. ЭМЭГТЭЙЧҮҮД ӨӨРСДӨӨ ДУРТАЙДАА УНТЧИХААД ДАРААН ИНГЭДЭГ . ХАМГААЛАЛТ ХЭРЭГЛЭХГҮЙ ЯАСАН ЮМ.
Зочин · 2016/04/25
tegleee gd gutrah hereggvi.eee chi bl chadaltai hvn bs chadwarlag jvjigchn shvvvv chamd amjilt hvsiiie muu sain eriiin hugarhaaaiiinuuudiiiig guihiimuuu yarishag l bn....
zochin · 2016/04/25
авьяаслаг хөөрхөн охин. тэнэг эрчүүл хүний амьдралаар тоглож хүүхэд өнчрүүлж байгаан. дүү минь сэтгэлийн тэнхээтэй, өөдрөг байж охиноо сайн хүн болгож өсгөөрэй.Чиний урд аз жаргалтай амьдрал зам гэрэлтэж байгаа шүү. амжилт
Зочин · 2016/04/25
mangar ohin
Зочин · 2016/04/25
erchuud jargahiig n jargaj emegteicguud zovobiiv n zovdog erchuud hariutslagaas zugtaj emegteicguud hariutslagaa huleedeg huchtei bunuus bsagiindaa
Зочин · 2016/04/25
mundag ohin emegtei hun iim l tewchertei chadwartai bdag ugaasaa amjilt ohin mine az jargal eruul enh amjilt buteelin deedig husie
Zochin · 2016/04/25
Mundag setgeliin tenheet busgui yuma iim mundag awyast busguig demjij hairlah uhaant mongol erchuud olon bdg bha amjilt husie
Зочин · 2016/04/25
тэрэнтэй уулзаж яахав дээээ
HOHI CHINE ZAYA CHINE ENE!! · 2016/04/25
Hoh ni uhaan bogino hvvhnvvd nobshnuudiig jinhene erchvvdees ylgadaggvi shaaltsaj shaaltsaad svvld ni ingej gunshigndag bhggvi yu