Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт ихсэн өнгөрсөн гурван сард гэхэд л 59 хүүхэд энэхүү өвчний улмаас хорвоог орхисон харамсалтай мэдээллийг албаныхан хэлсэн.

 


Тэгвэл энэхүү өвчний эсрэг салбар салбарын хүмүүс итгэлийн гараа сунган хандивын аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэдний нэг бол “Дэлхийн Монгол глобал нийгэмлэг”, "Хосбилгүүн Зул" ХХК-ны захирал Б.Цэрмаа, “Ээж бүхний дуу хоолой” ТББ-ын ТУЗ-ийн гишүүн Р.Сумъясүрэн, "World tv" хөтлөгч Н.Мөнхдандар, “Монгол HD” телевизийн сэтгүүлч Ц.Анхбаяр, “Монгол туургатны мисс” тэмцээний тэргүүн мисс Арюна Бубеева нар санаачлан “2000 төгрөгийн аян”-ыг өрнүүлээд байгаа билээ.

Тэд энэхүү аяныхаа хүрээнд ХӨСҮТ-д нэн яаралтай хэрэгтэй байгаа утлагын аппаратыг хөрөнгө босгон авч өгөх юм. Уг аппрат нь улаанбурханы өвчлөл намжсан ч тус эмнэлэгт хэрэгцээтэй тоног төхөөрөмжийн нэг болон үлдэх учраас ийнхүү тэд аянаа хүн бүр хүчин чадлаараа “2000 төгрөг хандивлахаар уриалаад байгаа.


Уг аппрат гадаадын зах зээл дээр 3-4 сая төгрөг байдаг бөгөөд Буриадын миссүүд буюу , Монгол туургатны миссийн тэмцээнд оролцож байсан мисүүд өөрсдийн боломж нөхцөлөөр ОХУ-аас авчрах боломжийг хамтран судалж байгааг зохион байгуулагчид нь дуулгасан юм.

 

 

“2000 төгрөгийн аян” 7 хоногийн хугацаанд өрнөх бөгөөд богино хугацаанд улаанбурхан өвчнөөр өвчилсөн хэн бүхэнд туслах үүднээс ийнхүү аяныг санаачлагчид өөрсдийн хүрээгээрээ олныг уриалан байгаа юм.

 

Хандивын данс: Хаан банк 5076466137

Эрүүл монголын ирээдүйн төлөө “2000 төгрөгийн аян”-д нэгдээрэй