“Алтан од” одонгоор Д.Дагвадорж шагнуулав
2016/04/26
Зуны олимпийн ХХХI наадмын сонгомол, чөлөөт бөхийн барилдааны сонгон шалгаруулах дэлхийн “The first “Last-Chance”, “Эхний сүүлийн боломж” тэмцээн Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спортын ордонд болсон.
Тус тэмцээнийг амжилттай зохиож чөлөөт бөхийн спортыг эх орондоо хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос МЧБХ-г “Тусгай шагнал”-аар, холбооны ерөнхийлөгч Д.Дагвадоржийг ДБНХ-ны дээд шагнал “Алтан од” одонгоор шагнасныг тус холбооны ерөнхийлөгч Н.Лалович гардуулж баяр хүргэсэн юм.
Мөн Бөхийн спортыг дэлхий даяар хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж ДБНХ-ны ерөнхийлөгч Н.Лаловичийг МҮОХ-ны “Олимпийн алдар” одонгоор шагнасныг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Ц.Дамдин гардуулав.