Салсан нөхрийнхөө нууц амраг баймааргүй байна…
2013/09/06
Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би энэ сайтыг байнга уншдаг боловч анх удаа захидал бичиж сууна. Өөрийнхөө амьдралын тухай бичиж та бүхний санал бодлыг сонсохыг хүслээ.
Учир нь олон хүний санал зөвлөгөөнд тусгаж авах зүйл их байдаг юм. Би одоо 44 настай, залуу насандаа буруу сонголт хийн, анхныхаа нөхрөөс салсан боловч харамсдаггүй юм. Учир нь би сайхан охинтой болсон тэгээд ч тэр хүнтэй амьдарвал жаргахгүй гэдгээ мэдэж байсан. Анхныхаа нөхрөөс салаад бараг 10 жил ганцаараа амьдарсан, үнэндээ эр хүнд итгэх итгэлгүй болчихсон байсан. Харин 2 дахь нөхөртэйгээ учираад би үнэхээр аз жаргалтай байлаа. Бид 2 хоёр талаасаа нэг нэг хүүхэдтэй сууцгаасан, хүүхдүүд маань хоорондоо эвтэй сайхан байлаа. Нөхрийн маань хүүхэд над дээр 1 настай ирсэн би төрсөн эхийг нь гүйцэхгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд хайрлаж өсгөсөөн. Би нөхөртэй итгэдэг, хайрладаг, хүндэлдэг, чин сэтгэлээсээ халамжилдаг байв. Ер нь би хайртай хүмүүсээ өөрийн мэдэлгүй хайрлаад халамжлаад байдаг хүний төлөө гэсэн сэтгэлтэй, цайлган цагаан зантай, илэн далангүй, шударга, бодсон санасанаа шууд хэлдэг зантай хүн л дээ. Манай нөхөр гэрийн ажил хийж үзээгүй, өглөө гараад орой ирдэг байв, би ч ажлаа тарж ирэээд гэрийнхээ ажил, угаалга цэвэрлэгээ, хоол унд гээд бүх ажлаа хийдэг байсан, бас нөхрөө усанд оруулж биеийг нь угааж өгөх, иллэг массаж хийх, хөлийнх нь хумсийг авах гээд 3 настай хүүхэд асарч байгаа юм шиг байв. Дээр нь 2 хүүхэд асрах гээд бүх л ажил миний толгой дээр байсан боловч энэ бүгдийг би хэцүү байна гэж бодож байсангүй түүндээ хайртай бодохоор их л сэтгэл хангалуун байдаг байж дээ. Нөхөр надтай суухдаа жирийн ажилчин залуу айлд хүргэн орж байлаа. Бид 2 хамтдаа амьдралын төлөө зүтгээд л тэр ч тушаал дэвшээд амьдрал сайжраад ирсэн боловч өөр хүүхэнтэй явалдаад эхлэв. Би ч түүндээ хайртай болохоор аль болох салахгүйг хичээж байв. Сүүлдээ тэр улаан цагаан ил нүдэн дээр минь явалдаж намайг үл тоож эхлэв. Би ч салахгүй би чиний тоглоомны хүн биш салах гэж байгаа юм бол ээжид өөрийн биеэр хүргэж өг гэж айлгах гэж үзлээ. Харин тэр тоох ч үгүй намайг гэр хорооллын шороотой гудамжаар чирээд /миний хамаг хувцас шороо болчихсон, харанхуй шөнө ээжийнхээ сэтгэлийг зовоочихно гээд орохгүй гэж зүтгээд л тэр эрэгтэй хүн хүчтэй юм болохоор цохиж зодоод чирээд оруулсан/ ээж дээр минь хүргэж өгөөд би өөр хүүхэнтэй болсон бид 2 салж байна гэж хэлээд яваад өгөв. Тэр үед би ээжийгээ ямар их өрөвдсөн гээч хөл муу ээж минь майжигнаад араас нь дагаад миний хүү ярилцая, юу болсон юм гээд л ямар өрөвдөлтэй царайтай байсан гээч охиныхоо төлөө зүтгэж байгаа эх хүн. Үүнийг бичиж байхдаа уйлахгүй байж чадсангүй. Ингээд би тэрний 2 өрөө байрнаас охиноо дагуулаад хөөгдөөд гарсан. Тэр 8 жилийн дотор ингээд 3 эхнэр солилоо. Би 2 дахь эхнэр нь л дээ. Хамгийн инээдтэй нь тэр надаас салсныхаа дараа өөрөө над дээр ирж хэрэлдээд тэгээд ах эгч нарыгаа дуудаад бүгдээрээ над руу дайраад би хүнтэй явалдаад салсан юм шиг үнэхээр аймаар ах нь хүртэл над руу салаавч гаргаад эгч нь намайг доромжлоод надад маш хэцүү байсан. Намайг хөөрхий дөө гэж өрөвдөхийн оронд над руу давшилж байгааг нь ойлгож чадахгүй юм байна лээ. Тэр надаас салахдаа миний цуглуулсан мөнгийг /миний ажлын орлого/ чи бид 2-н хоёулангийнх нь мөнгө гэж нэхсээр байгаад талыг нь авав. Харин тэрний хийж байсан ажил 30-40 сая төгрөгний ашигтай байсан боловч миний толгойд чи бид 2-н хоёулангийнх нь мөнгө гэж хэлээд талыг нь нэхэх ухаан төрөөгүй л юм. /Харин салаад 1 жилийн дараа нөхөр надад чиний ч гэсэн хүч хөдөлмөр орсон гэж хэлээд надад 1 сая төгрөг өгөхөд нь хожимдсон ч гэсэн ухаарсан нь яамай даа гэж баярлах сэтгэл төрж байсан/ Тэр үед би маш их шаналж уйлж, ухаан санаа орж гараад их хэцүү байсан. Одоо ч гэсэн би бодохоор гомдоод байдаг би муу эхнэр байгаад хаягдсан бол гомдолгүй байсан, гэтэл намайг тэгж их хайрлаж халамжилж байхад тийм зан гаргах гэж. Үнэндээ над шиг өглөө босч нөхөртөө хоол хийж өгдөг эхнэр ховор л байх. Би инээд алдаж байгаад ядах юмгүй амттай хоол хийчихдэг. Сайхан сэтгэлтэй хүмүүс амттай сайхан хоол хийдэг юм шиг надад санагддаг яагаад гэвэл хоол хийхдээ хүн сэтгэлээ шингээж хийхээр улам амттай болдог гэж боддог. Нөхөр маань миний хоолыг амтархан идэж бусдад хоол сайн хийдгийг минь магтаж битүүхэндээ гайхуулж байгааг нь би урьд нь анзаарч байсан юм. Харин хадмууд нөхөртэй хоол хийж өгсөөр байгаад таргалуулаад бараг л хорлосон ухааны юм ярьж байна лээ салсан хойно. Манай хадмууд ер нь ухаан муутай дээрэлхүү хүмүүс хүний хүнийг хүн гэж үзэхгүй, юмны учир сайн ойлгоогүй байж орилж хашгирч хүн руу дайрч давшилсан их сонин хүмүүс ямар сайндаа л салаагүй байхад эхнэр нь гэж хүн байсаар байтал ээжийндээ тэр хүүхнээ дагуулж очиж хонодог байсан байгаа юм. Сүүлд сонсохнээ надаас салахын тулд намайг гэрийнхэндээ муулж миний эсрэг турхирдаг байсан юм байна лээ. Харин би эсрэгээрээ түүнийг гэрийнхэндээ магтаж сайн талаас нь ойлгуулсан. Одоо хүртэл манай гэрийнхэн тэрэнд муу байдаггүй юм. Ер нь гэр бүлүүд 2 талдаа бие биенийгээ их зөвөөр ойлгуулах хэрэгтэй гэж боддог. Тэр хүүхэн нь ч гэсэн намайг элдвээр доромжлоод миний нөхрийг их баян гээд ойлгочихсон салгаж суух гэж улайраад л ёстой аймаар Увсын дөрвөд хүүхэн гэсэн. Ээж минь надад дөрвөд хүүхэнтэй битгий хэрэлдэж марга хараал хийчихдэг юм гэж захиад л би ч гэсэн охиноо бодоод айгаад зүгээр л зайгаа тавиад өгсөндөө. Увсынхан бүгд тийм биш байх л даа гэхдээ олон дотор сайн муу янз бүр л байх юм даа. Харин би хэзээ ч хүний юманд шунаж байсангүй, хүний нөхрийг булааж суух сэтгэл ч байхгүй. Нөхөр надаас салаад тэр хүүхэнтэйгээ 1 сар амьдраад шал өөр хүн болоод хувирчихсан. Над руу байнга гүйгээстэй харин надад тэрнийг ирэх болгонд сэтгэлийн шарх минь сэдэрч уйлж унжаад, сайхан угтсан удаа байхгүй. Би нөхрөөсөө 6 эгч л дээ гэхдээ энэ бид 2-т ямар ч асуудал болдоггүй байсан. Бид 2 суугаад 7 жил, салаад 4 жил нийтдээ 11 жил болж байна. Энэ хугацаанд надаас бүрмөсөн холдоод явсан удаа байхгүй хамгийн ихдээ 10 хоног уулзахгүй байж үзсэн байх. Би ч эхэндээ түүнийг эргээд над дээр ирэх гэж байна яахав эр хүн нэг алдаа л биз уучлаад хүлээгээд авъя гэж боддог байлаа. Харин тэр 2 авгайтай хүн шиг амьдарсаар л… Надтай батлуулдаггүй, хүүхэд гаргуулдаггүй байсан хүн тэрэнтэйгээ батлуулаад 2 хүүхэд гаргалаа. Энэ бүгдийг тэвчиж нөхрийнхөө нууц амраг шиг амьдарч байгаадаа би маш их гутардаг. Нөхөр маань нүдэнд дулаахан царайтай, төлөв томоотой хэн ч тэрнийг 3 эхнэр сольсон гэхээргүй. 1 авах юм нь тэр хамт амьдарч байхдаа ямар ч халамжгүй хүн байсан бол салснаасаа хойш маш халамжтай, надад юугаа ч харамладаггүй, байнга тусалж дэмждэг болсон. Салснаас хойш 3 жилийн дараа байр авч өглөө. Намайг гэрээсээ юу ч үгүй хөөж гаргасандаа санаа зовдог байх, уг хүн нь муу хүн биш л дээ сайн хүн, даанч их л хүүхэмсэг юм шиг байгаа юм, гэхдээ ийм хүмүүс хань ижлээ маш их зовоож туйлдуулдаг, энэ бол үнэхээр хүсэхээр зүйл биш жинхэнэ гамшиг, хүүхэмсэг нөхөртөө байснаас бараг архичин нь дээр байх. Намайг сайхан хүүхэн гээд байнга хардана чамайг эрчүүд зүгээр байлгахгүй байгаа, чамайг эдэлсэн эр хүн шөнөжингөө дээрээс чинь буухгүй гээд л. Миний эрхтнийг жижигхэн бариу гоё, булбарай цагаан арьстай, том хөхтэй, гоё бөгстэй, 2 хөөрхөн нүдийг чинь би мартаж чадахгүй нь гэдэг. Чи бид 2 заяаны ханиуд байсан юм байна, чи бид 2 шиг сайн ойлголцож чаддаг хүмүүс ховор гэдэг. Харин тэр суусан хүүхнээ хөх бөгсгүй хавтгай, муухай хар бор арьстай, доодох нь чинийхээс том сул гээд өөрөөс нь бүр чинийх яагаад ийм том байдаг юм гээд асуусан байвал яахав, бас нүдэндээ цөвтэй хүүхэн гэдэг харин чи уйлж байсан ч нүд чинь инээж байгаа юм шиг харагддаг гэж хэлдэг. Нээрээ ч би тэр хүүхний нүдийг нь харсан чинь маш аймаар хүйтэн харцтай хүүхэн байсан яг л оросын зөн билгийн тулаан дээр гардаг зарим нэг үзмэрч хүүхнүүд шиг дотор арзас хиймээр харцтай. Тийм байж яагаад хамт амьдраад байдгийг би ойлгодоггүй, зарим эрчүүд яагаад ингээд 2-ын 2 хүүхэн зовоогоод байдгийг ойлгох ухаан хүрэхгүй юмдаа. Салсан нөхөр надтай байнга секс хийхийг хүсдэг. Заримдаа би нөхрөө өрөвддөг л юм, намайг тэгж их гомдоосон ч гэсэн хайртай хэвээрээ, сайхан амьдраасай гэж хүсдэг. Эр хүн хань ижилдээ халамжтай түшигтэй, жаргаахгүй юмаа гэхэд ядаж зовоохгүй, хүнтэй явалдсан ч гэсэн ядаж нууцаар эхнэртэй мэдэгдэхгүй байж болдоггүй юм байх даа. Гэхдээ бүх эрчүүд ийм биш гэдгийг би мэднэ. Цөөн тооны хүүхэмсэг ухамсаргүй хар амиа хичээсэн эрчүүд байдаг. Ихэнх нь эгэл жирийн хэвийн хүмүүс л байдаг миний мэдэх хүмүүсээс. Намайг хүмүүс амьдрал нь тэгширсэн ганган дэгжин хүүхэн гэж боддог байх. Гэтэл миний сэтгэл ямар их ганцаардаж, зовж шаналдагийг хэн ч мэдэхгүй. Үнэндээ би их өөдрөг үзэлтэй хүн л дээ намайг хайрлаж халамжлах, надаар хайрлуулж халамжлуулах сайн сайхан хүн таарч сайхан амьдарнаа гэж мөрөөддөг. Зарим нэг 20 гарсан залуучууд ойлгохгүй л байх бидний үеийнхнийг бараг л үхэх дөхсөн хөгшин гэж бодож байгаа байх /би ч гэсэн та нарын насан дээр тэгж боддог л байсан байх/. Харин надад бол дахиад 20-30 жил амьдрах боломж байна, амьдралын амт шимт аз жаргалыг хүртэх хүсэл дүүрэн байна. Нөхөртөө болохоороо хэрэглэнэ гээд гоё секси дотуур хувцас унтлагын хувцас аваад хайртай хүндээ гайхуулахаар хадгалаад л байна. Үнэндээ би сексийг бузар булай зүйл гэж хэзээ ч бодож байсангүй харин ч сайхан зүйл гэж боддог, хайртай хүнтэйгээ хийвэл бүр ч амттай…
zochin · 2016/11/26
hunii amidral gedeg hachin sonin zuileer duuren gehdee setgel gedeg zuiliig joloodohod hetsuu bdag yum shig sanagdsan urid ni bi salsan nz zaluutaigaa uulzdag blaa. tuund uneheer iheer gomdoj yaj doromjluulsan gedgee bodohoor uhmeer hurtel sanagddag bsan ch suuld ni nad deer irj uulzahad ni bolohgui shdee gej oortoo heldeg bsan ch ooriin medelgui uulzaad l yavdag bsan arga ch ugui biz bi gedeg hun ter zaluudaa anhnii hair geed l anhnii gesen buh zuilee tuund ogson bsan. gewch hojimdson bolov ch suuld ni oilgoson. minii h bolohgui zuiliig miniih gej bodoj yavah ni hamgiin buruu gedgiig oilgoson tegeed l zoriglood bur shiidwer gargaad dahiad uulzahaa bolison ter uyes l amidral gedeg chin yu bilee yamar ih utga uchirtai bilee gej bodoj oilgoj amidralaas sain saihniig olj awj ehelsen. hun gej har baraan suudreesee salj bj gerel gegeeg oldog yum bna lee. tand amjilt husii
Зочин · 2016/05/01
Ee yamar teneg ym be. Salsan neherteigee uulzaad baihdaa ch yahab dee hun mundsan bishdee ter muu tenegt bur unaad egchin ymuu haashaa ym
baagi · 2016/04/05
Tand oldoh gants amidral uchir tani shiidwer tani amidral uchir az jargal hvcie