Нарийны голын гүүрт 2013 онд акт тавьсан МХ-ын байцаагч болон "HKB" компанийг шалгах хэрэгтэй байна
2016/04/27
Увс аймаг болон Тэс сумыг холбосон Нарийны голын гүүр нурсан учир хөл хөдөлгөөн хориотой байгаа. Тиймээс Зам тээврийн яамнаас холбогдох байгууллагуудад үүрэг өгч, гүүр засварлах ажлыг эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн 2008 онд анх Нарийны голын уг гүүрний баганыг суурилуулахад газар руу шигдэхгүй байсан гэдэг.
Өөрөөр хэлбэл элстэй газар учир багана нь босгох боломжгүй байсан юм билээ. Тиймдээ ч Увсын Э.Цасчихэрийн “Мөнхжим” хэмээх компани хэдэн шон босгохын тулд төсвөөс 600 орчим сая төгрөг төсөвлүүлж аваад, ажлыг царцааж, орхисон байдаг. Гэтэл анхнаасаа технологийн алдаатай байсан суурь дээр үргэлжүүлэн дараагийн компани нь гүүр барих ажлыг хийсэн байгаа юм.
Ингээд өнгөрсөн 2013 онд буюу гүүр ашиглалтанд орсоныхоо дараахан нуралт өгөх шинжтэй болсон байжээ. Тодруулбал Нарийны голын усны төвшин нэмэгдэж, тулгуур баганууд нь ухагдаж, нуралт үүсэхэд бэлэн болсон байсан тул Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас акт тогтоосон байна. Гэтэл гүйцэтгэгч "HKB" интерэйшнл холдинг компани гүүрийг засварлаагүй өдий хүрсэн байжээ. Мэргэжлийн хяналтын газраас ч эл асуудалд хяналт тавьж, гаргасан актынхаа биелэлтийг хангуулж ажиллуулаагүй байна.
Ингэж байтал саяхан орсон хүчтэй борооны дараа Гүүр бүр мөсөн нуржээ. Азаар Гүүр нурахад хүний амь нас эрүүл мэнд хохироогүй бөгөөд 24-25-нд шилжих шөнө нурж, битон нь хагарч унасан байна.
Уг нь эл гүүрийг 6 орчим тэрбум төгрөгөөр барьсан байгаа юм. Одоогийн зах зээлийн ханшаар нэг Сургууль юм уу эсвэл Цэцэрлэг барихад дунджаар 2-3 тэрбумын хөрөнгө зарцуулж буй. Өөрөөр хэлбэл 2-3 цэцэрлэг барих мөнгөөр боссон өртөг өндөртэй гүүр ажээ.
Энэ хэрийн өндөр өртгөөр бүтсэн ч дахин улсаас хөрөнгө гаргах болчихоод байгаа нь энэ. Тодруулбал одоогийн байдлаар гүйцэтгэгч компанийн баталгаат засварын хугацаа дууссан байгаа аж. Ашиглалтанд хүлээлгэн өгсөн даруй акт тогтоож байсан МХГ яагаад хэрэгжилтийг хангаж, ажиллахад нь анхаараагүй, олон нийтэд мэдээллээгүй байсан бэ. Гүүрийг барьсан Хонконгийн хөрөнгө оруулалттай “HKB Internatoinal Holding” компани актыг хүлээн авч, засварлах ажил хийхгүй гүрийсний учир ойлгомжтой.
Мэдээж, баталгаат хугацаа дуусссаны дараа нураасай хэмээн “залбирсан” байж таараа. Одоо засварлахда төсвөөс мөнгийг нь гаргах болохоор тухайн компанид илүү ашигтай. Барилгын салбар зогсонг ажил багатай байгаа өнөө үед тэд бизнесийн зарчмаараа үнэ хөлсөө тооцож уг засварыг хийх учир “азны юм” болно гэсэн үг. Хятадуудад Монголчууд залилуулдаг, залилагч нартай нийлж төрийн албаныхаа хувьдаа ашиг хайдаг нэг тод жишээ энэ. Хэрэв МХГ акт тогтоосон бол түүнийхээ хэрэгжилтийг хангуулж ажиллуулаад, баталгаат хугацаанд нь засварлуулсан бол ийм зүйл болохгүй байх байжээ. Тэгэхээр нэг ажлыг хоёр болгож Хятад зангаар зальдан Монголын жирийн иргэд буюу татвар төлөгчдийн мөнгийг завшиж буй “HKB Internatoinal Holding” болон акт тавьсан Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нарыг шалгах хэрэгтэй юм байна.
Н.Ганаа
Зочин · 2016/04/27
guur gedeg chin 10--15--jilin batalgaa ogdog bish bileu...................yagaad tim ix mongo zarj baigaad 2-3 xan jilin nastai bilee.......
Ир · 2016/04/27
Гүүр барих, үйл ажиллагааг нь хянахад оролцсон бүх компани, төрийн албан хаагчдаас төлбөрийг нь гаргуулах ёстой❗️Юу гэж татвар төлөгчдийн мөнгөөр хийж байдаг юм ‼️
төрөө цэвэрлэе · 2016/04/27
ТӨРийн авлигачдыг яалтай билээ. Сая доллар мартагч ОЮУ толгойгоор баяжсан хятад баярцогтоор ахлуулсан МАН,АН ын авлигачдын бүхэл бүтэн арми байна. Одоо яах вэ?
иргэн · 2016/04/27
МАНынхан хамтдаа хариуцлага хүлээх хэрэгтэй дээ