Жүжигчин Ариука нуган үрээ өлгийдөн авлаа
2016/04/27
“Эмоци” продакшны залуу жүжигчин Ариукаг уншигч та “Амьдралд тавтай морил” киноны амттай цуйван хийдэг Маралаагийн дүрээр нь илүүтэй сайн танина. Тэрбээр энэ л дүрээрээ олны танил болсон.
Түүний төрсөн өдөр саяхан тохиосон бөгөөд хөл хүнд төрхөө ихэд нууцалж байснаа ийн зургаа олонд сонирхууллаа. Хайртыг нь Оutlow хамтлагийн гишүүн Чинзо. Тэгвэл хосууд нуган үрээ өлгийдөн авлаа. Энэ талаар дуучин залуу "Бүх зүйл маш ер бусын мэдрэмж байлаа. Амьдралдаа авч мэдэрсэн мэдрэмжийн хамгийн том аугаа тийм л мэдрэмжийг авлаа. Би эхнэртэйгээ анх танилцаад нээх удаагүй байхад надад итгэхгүй ч юм шиг хандаад миний үерхэх саналыг хэд хэдэн удаа татгалзаад сууж байхад нь би түүнд "Удахгүй би чамтай сууна өнөөдөр надад татгалзлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй би чиний хувьд маш үнэ цэнэтэй санагддаг нөхөр чинь болно гээд" сэмээрхэн хэлж байлаа. Энэ үг маань явсаар өнөөдөр хэлсэндээ хүрч бид хоёр гурвуулаа болчихлоо. Тэгэхээр юу гэж байна вэ гэвэл эр хүн хэлсэн эмээлд морь харайсандаа байдаг юм. Би чамдаа маш их хайртай хөөрхөн үртэйгээ сайхан амьдарна" хэмээн охиндоо болсон баяраа найзуудтайгаа ийн хуваалцлаа.
Зочин · 2016/05/20
саин саиханыг хүсье,
Зочин · 2016/04/27
nice