Бүсгүй та гялалзсан, эрүүл, толигор, энхрий зөөлөн арьстай байхыг хүсэж байгаа бол цэв хүйтэн ус, мөсөөр нүүрэндээ байнга жин тавих хэрэгтэй.

♦ Ингэж жин тавих нь арьсны булчинг чангаруулж, нүүрний үрчлээг багасгадаг сайн талтай.

♦ Нүүр гараа угаахдаа усаа халуун хүйтнээр нь ээлжлэн хэрэглэж эцэст нь хүйтэн усаар дуусгаж бай.

♦ Энэ эмчилгээ маш сайн үр дүн өгч нүүрний арьс он удаан жил өнгөлөг, уян хатан байж чадна.

♦ Хүйтэн ус, мөсөн жинг тогтмол хэрэглэхэд арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог.

♦ Нүүрэндээ мөсөн жин тавихдаа дээд зовхи, эрүүгээ ч мартаж болохгүй.

♦ Үүнийг өглөө дөнгөж сэрсний дараа, шөнийн тосоо арилгаагүй үедээ юмуу шөнө унтахынхаа өмнө хийвэл илүү үр дүнтэй.

♦ Мөсөн жинг бэлтгэхдээ буцалсан усыг хөргөгчиндөө хийж хөлдөөнө. Зуны цагт ч хийж болно.

♦ Бүсгүй хүн бүр өөртөө зориулж өглөө бүр гоо сайхандаа 10-15 минут зориулж сурах хэрэгтэй.

♦ Эмэгтэй хүний гадаад төрх нүүр царай хичнээн сайхан тааламжтай байна, өөртөө итгэлтэй байна.

♦ Мөн элдэв гаднын нөлөөнд орохгүй байх магадлалтай. Зүс царай сайхан байхад бухимдал ядаргаа ч арилдаг.

/Хань/