ИЗНН: Үнэт зүйлээсээ ухарч МАХН-тай нэгдэхгүй
2016/04/28
Хоёр сарын өмнө ИЗНН-ынхан АН-тай, МАХН-ынхан МАН-тай эвсэхээр бичиг цаас үйлдэж гарын үсэг хүртэл зурж явав. Гэтэл ИЗНН-ынхан зөвхөн АН бус өөр бусад намуудтай эвсч болох хувилбарыг судална хэмээн дотроо хэрэлдсээр өнөөдрийг хүргэсэн.
Тэд өнөөдрийн байдлаар аль ч намтай нэгдэж, нийлээгүй л байна. АН-тай биш ХҮН-тэй эвсч болно гэж ярьж байсан ч нөгөөдүүл нь өөр намтай эвсэх нь битгий хэл дотроо эвлэрч чадахгүй явсаар сонгууль хүргэж байна. Намын даргаа ч сонгож чадахгүй гурван сар болж байгаа балчир намыг ИЗНН-ынхан голсон биз. МАХН-ынхан ч мөн эвсье гэж МАН-аас гуйчихаад цагаа тулангуут нүүрээ бууруулаад алга болсон. Харин МАН-ынхан дангаараа сонгуульд оролцохоо мэдэгдэж, замаа хөөхөөр шийдсэн. Харин МАХН-ынхан “МАН-тай эвсэх асуудал нээлттэй байгаа. Бид эвсэх асуудлаар дахин ярих болно” гэх тайлбарыг хийсээр байгаа юм. Үндсэндээ МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийнх нь ялтайд тооцох хугацааг урагшлуулж чадах эсэхээр АН-аас ирэх хариуг хүлээж цаг хожиж буй нь энэ. АН-ынхан өөрийг нь ялгүй болгож чадвал бүр мөсөн МАН-ыг орхино. Эс бөгөөс МАН-тай эвсэх асуудлыг эргэж сөхөнө гэх хувилбар түүнд бий.
Гэтэл саяхнаас Үндсэн хуулийн цэцийн энэ сарын 22-ны өдөр гаргасан 05 дугаар дүгнэлтийн асуудал хөндөгдөж эхэллээ. Үндсэн хуулийн цэцээс Сонгуулийн хуулийн пропорциональ тогтолцооны заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ дахь АН болон МАН-ын бүлэг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон жижиг намууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж мэдэгдэл хүртэл хийсэн.
Үндсэн хуулийн цэцийн уг шийдвэр жижиг намуудыг ихээхэн сандаргасан бөгөөд МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүртэл мэдэгдэл хийхэд хүргэв. Н.Энхбаяр цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл МАНАН-г дахин хэзээ ч арилгаж чадахгүй. Монголын ардчилалд аюул учруулсан, ард түмний эв нэгдлийг бусниулсан ийм захиалгыг МАНАН өглөө. Үндсэн хуулийн цэц түүнийг нь хэрэгжүүллээ. Үүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. ИЗНН-ынхан ч мөн Н.Энхбаяртай ижил байр, суурьтай байгаа юм.
Авлигалд нэр хүнд нь хутгалдсан нөхөдтэй нийлбэл үнэт зүйлээсээ ухарсан алхам болно
Уг байр суурь нь тус хоёр намыг эвсэх асуудлаар ширээний ард суулгасан байна. Ингээд тус, тус хурлынхаа хийж эвсэх асуудлаар ярилцжээ. ИЗНН-ын удирдлагууд хуралдаж МАХН-тай эвсэх асуудлаар ярилцсан ч үр дүн нь эвсэхгүй гэж гарсанталаар эх сурвалж мэдээлж байна. Тус намын зарим гишүүд манай нам бол авлигалын эсрэг тууштай тэмцэнэ гэж гарч ирсэн. Бид үнэт зүйлээсээ ухарч авлигачдын намтай эвсч болохгүй гэх саналыг гаргасан гэх мэдээлэл байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга П.Цогтбаатар сая Ц.Цолмон сайдын туслах гээд даргаасаа туслах хүртлээ авлигалын хэргээр шалгагдаж байгаа тус намынхантай эвсэх нь ИЗНН-ын нэр хүндэд муугаар нөлөөлнө. Хэрвээ бид авлигалд нэр хүнд нь хутгалдсан нөхөдтэй нийлбэл үнэт зүйлээсээ ухарсан алхам болно хэмээн зарим гишүүд нь эсэргүүцжээ. Үүнээс болж дотроо нилээн маргасан гэх мэдээлэл ч байна. Ингээд удаан хэлэлцсэний дүнд тус намынхан МАХН-тай эвсэхгүй гэдэг шийдэлд хүрчээ. МАХН, ИЗНН хоёр эвсэх нь талаар болсон нь энэ.
Ирэх сонгуульд намууд эвсч бус дангаараа оролцох дүр, төрх тодорч эхэллээ.
24tsag.mn
Зочин · 2016/04/28
Oyun yu ch hiideggui suudaliin bogloos
Зочин · 2016/04/28
Oyun odoo hereggui bolson hun bitii songotsgooj bai yu ch hiideggui hun
Чөтгөрөөс дор · 2016/04/28
АН, МАН хоёрыг гаргахгүй бол чөтгөр ч байсан яахав. Энэ 2 нам чөтгөр шулмаас дор.
Чөтгөрөөс дор · 2016/04/28
АН, МАН хоёрыг гаргахгүй бол чөтгөр ч байсан яахав. Энэ 2 нам чөтгөр шулмаас дор.
Чөтгөрөөс дор · 2016/04/28
АН, МАН хоёрыг гаргахгүй бол чөтгөр ч байсан яахав. Энэ 2 нам чөтгөр шулмаас дор.
зочин · 2016/04/28
Энэ намаас ганц Оюун гардаг шүү дээ
Зочин · 2016/04/28
hereg uusgeed dahin horiyo davarsan pizdaa