УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Шударга яръя” нэвтрүүлгийн энэ сарын 26-ны зочноор оролцож, Женко Х.Баттулгын тухай ноцтой мэдээлэл дэлгэв.

Тэрбээр “Над дээр “Чи миний хүмүүсийг халлаа” гэж цаас барьж орж ирсэн хүн бол Х.Баттулга. Тэр дунд нь одоо үзэн ядаад байгаа Р.Чингис нь ч байсан. Үндсэн хуулийн Цэцийг улс төрийн гар хөл болгодог цаад эзэн нь тэндээ үлдчихээд байна.

Тэнд хамгийн олон жил болсон Н.Жанцан бол зүгээр л улс төрийн гар хөл.

Хүн болгон мэддэг зүйлийг нуух юу байсан юм бэ. Өнгөрсөн дөрвөн жилд арай дөнгүүр гэсэн болгоныг онилж байгаад нэг л хүн балбалаа.

Мүүн гэж байгаад Л.Гантөмөрийг, тагнуул гэж байгаад М.Батчимэгийг балбалаа.


Энэ бүгд ардаа ганцхан эзэнтэй байгаад харамсч байна. Намайг хар тамхины хэрэгт холбогдуулах гээд барахгүй болохоороо дараа нь хүүхэнтэй унтсан болгож хувиргадаг хэвлэлийн кампанит ажлыг хийсэн хүн чинь Х.Баттулга л байсан.

Энэ Х.Баттулгын шунал яагаад дуусдаггүй юм бэ.

Түгжил аятай дандаа хажуу хавирга руугаа хутга шааж байдгийг нь ойлгохгүй байна. Үнэхээр их мөнгөтэй байна. Илүүдээ гарсан ч зардалтай юм. Тэр их мөнгөө хаанаас олсон нь гайхалтай. Олсон мөнгөнийх нь эх үүсвэрийг хуулийнхан одоо хайж, шалгаж байгаа юм шиг байна лээ. Энэ их кино аятай нэвтрүүлгүүд, хэвлэлийн давалгаа маш их зардлаар бүтэж байгаа. Шударгаар хөлсөө урсгаж мөнгө олсон хүн ийм тэнэг зүйлд мөнгөө зарахаас харамлана. Шударга бусаар олсон бол дахиад ийм хэмжээний мөнгийг олохын тулд мөнгө хаях бол юу ч биш” хэмээн ярив.

Харин одоо Х.Баттулга юу гэх бол, үгүйсгэх үү, Х.Тэмүүжингийн эсрэг баримт, нотолгоо гаргаж ирэх үү??? Үүнийг таамаглахын аргагүй юм. Ямартай ч ингэж хэлүүлчихээд дуугүй суух хүн лав биш. Тэгээд ч ямар нэгэн тайлбар хийхгүй бол хүмүүс УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн үгэнд итгэх нь гарцаагүй.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn