Яармагийн урд дэнжийн газарт хашаа хатгах зай үлдсэнгүй
2016/04/28
Тэртээх 2012 оны үйл явдлыг эргэн нэг сануулах гэсэн юм. Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарагдах Дархан цаазат газрыг иргэдэд олгох гэж байна гэсэн мэдээлэл 2012 оны долдугаар сард тарсан. Энэ дагуу иргэд хоёр хоног тус газарт майхан савтайгаа ирж өнжин 0.07 га газрын төлөө тэмцсэн ч талаар болсон юм.
Тэгвэл уг тэмцлийн дараагаас томчуулын буюу мөнгөтэй хүмүүсийн тэмцэл эхэлж, 2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар Яармагийн дэнж газарт хүн гишгэх зайгүй болтлоо хашаа хатгаад байна.
Одоо тэгээд дээрх эрх мэдэлтэй эрхмүүдийнхээ талд орж, газрыг эргэлтэд оруулах нэрийдлээр тэдэнд өмчлүүлэхээр хууль, эрх зүйгээ зөрчихөөр ажиллаж байна.
Уг уулзалтын үеэр газрын гэрчилгээ авчихсан хуулийн этгээдэд эхний ээлжинд тэр газраа албан ёсоор өмчлөх эрхийг олгохоор болж, газрын суурь үнэлгээг зах зээлийн ханшаар зарахаар болсон юм. Энэ мэдэгдэл гарсны дараа хууль бусаар тус газарт хашаа хатгах эрх мэдэлтнүүдийн тоо нэмэгдсэн. Өнөөдөр ч бас сул газар байвал хашаа хатгаад зогсож байгаа бүлэг хүмүүсийг та очоод харж болно.
Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох уг газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас БОАЖ-ийн сайдын зөвшөөрлөөр газар эзэмших зөвшөөрөл олгодог
Хан-Уул дүүргийн 4-8 дугаар хорооны нутаг дэвсгэр болох уг газар нь тусгай хамгаалалттай газар нутаг учраас БОАЖ-ийн сайдын зөвшөөрлөөр газар эзэмших зөвшөөрөл олгодог ажээ. Тэгвэл Яармагийн урд дэнжийн газруудыг эзэмших шийдвэрийг Байгаль орчин аялал жуучлалын сайд эрх мэдэлтнүүдэд, олгосон гэж ойлгохоор байна. Одоо тэгээд дээрх эрх мэдэлтэй эрхмүүдийнхээ талд орж, газрыг эргэлтэд оруулах нэрийдлээр тэдэнд өмчлүүлэхээр хууль, эрх зүйгээ зөрчихөөр ажиллаж байна.
Яармагийн урд дэнжийн газар нутаг ард түмний нүдэн дээр хашаанд хатгагдаад дуусаж байна. Үүний цаана мөнгөтэй, улс төрчдийн эрх мэдэл нуугдаж байгааг ч ард түмэнд мэдэж байгаа ч юу ч хийж чадахгүй.
Мөнгөтэй хүнд төр засаг маань үйлчлээд мөнгөгүй ард иргэддээ цахим сугалаагаар газартай болгож байна гэх нэрийдлээр хотоос 20 гаруй км-ийн зайд ямар ч дэд бүтэцгүй газар олгож байгаа юм.
Т.Буянаа
Зочин · 2016/04/28
ARD TUMEN CHATSAGA TSARAILAAD ULDJEE
Зочин · 2016/04/28
яагаад болохгүй гэж ядуусын хороолол дундуур яваад баячуудын хороолол руу л очино биз дээ монголын бодит байдлыг хараг л дээ
Зочин · 2016/04/28
хувь хүмүүст өгөх нь зөв барих гэсэн мөнгөтэй нь хувь хүмүүсээс худалдаж авна биз
Зочин · 2016/04/28
иргэдэд өгч хэрхэвч болохгүй, тэнд сэжгийн утаа угаараа баагиулсан хар гэрүүдээ босгоцгоож, бохироо ил задгай асгаж бузарлах шиг л болно. Ганц жилийн дотор там болгоно. Тэрний чинь хойд замаар гадаадын хүмүүс Монголын нийслэлрүү явдаг юм. Ёстой л улаанбаатарын нүүрэн дээр ургасан идээтэй үү ургацаг шиг болгох байлаа. Мөнгөтэй компаниудад бол харин өгч болно. Тэнд чинь орон сууцны том хорооллууд сүндэрлэж цэвэрхэн тохилог, утаа бохиргүй, газар болбол юутай сайхан бэ?. Улаанбаатар өмнө нь бий болсон бузар гэр хорооллийнхныг орон сууцтай болгох гэж яаж үйлээ үзэж байгааг та нар мэднэ дээ. Газраа өгөхгүй. тэрбумыг нэхээд хэвтэж байна ш дээ цаад нүүрсчид чинь
иргэн · 2016/04/28
Хий дэмий ашиглалтгүй байгаа газарыг эргэлтэд оруулж барилга барих л хэрэгтэй дээ.Харин банзан хашаа босгох гэсэн хүмүүсийн ашиг сонирхол хэрэгүй дээ
Зочин · 2016/04/28
hairan saikhan baigala mini dee ene humuus yasan ch aimar bolson yum