“Cалаавчны дууль”-ийг үргэлжлүүлэгч Ч.Ганхуяг шийтгүүлж магадгүй
2013/09/08
Хэсэг нөхөр гэдэгт нь Ардын намынхан багтах нь зүй ёсны хэрэг юм. Тэд салаавч гаргаснаараа УИХ-ын чуулганыг яаралтай хуралдуулахыг сануулж, засгийн эрх баригчдад дохио өгч байгаа гэсэн.
Харамсалтай нь тэднийг салаавч гаргалаа гээд ирэх даваа гарагт хуралдуулахаар товлосон УИХ-ын ээлжит бус чуулганы хуваарьт өөрчлөлт оруулахгүй. Улстөрчид сандран ажилдаа шуурхайлан орохгүй. “Цагийн юм цагтаа” гэдэг зарчим үйлчилнэ гэдгийг тэд мэдэж байсан. Гэсэн ч Ч.Ганхуяг “Иргэний зориг” гарган байж улс төр дэх “Салаавчны дууль”-ийн үргэлжлэлд нэрээ бичүүлчихлээ.
Улс төр дэх “Салаавчны дууль”-ийн эхлэлийг бичсэн хүнээр УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу өнгөрсөн парламентын үед тодорсон. Тэрбээр ангийнхантайгаа сахилгагүйтэж байгаад салаавч гаргах үед нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зургийг нь авч цахим ертөнцөөр тарааж хэсэгтээ л шуугиан тарьж байсан удаатай. Салаавчны дуулиан дэгдээд байх үед УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс өөр зургийг нь авсан хүн байхгүй гээд түүнийг эр хүний жудаггүй гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан удаатай. Гэхдээ УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуугийн салаавч хэн нэгний ажилд саад тотгор, гэм хор учруулаагүй учир ямар нэгэн байдлаар шийтгэл аваагүй. Тухайн үед олон нийт түүнийг хурцаар шүүмжилснээс болоод УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу нэлээд эвгүй байдалд орсон.
“Салаавчны дууль”-ийг үргэлжлүүлэгчдийн хамгийн азгүй хүнээр УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр тодорсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр ажил үүргээ гүйцэтгэж явсан төрийн тусгай албан хаагчид руу салаавч гаргасан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Энэхүү хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээр хэлэлцэж, түүнд нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон юм. Энэ бүхний дараа олон нийтийн дунд төр хамгаалалтдаа авсан бүхэн рүү салаавч гаргавал шийтгэл хүлээдэг юм байна гэсэн ойлголт төрсөн гэхэд болно.
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын дараа улс төр дэх “Салаавчны дууль”-ийг үргэлжлүүлсэн хүн бол УИХ-ын гишүүн Г.Баярсайхан. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн У.Хүрэлсүхийн өмнөөс салаавч гаргасныхаа хариуд У.Хүрэлсүхээс ухамсрын шанаа хүртэж, намынхнаасаа нэлээд зэмлэл хүлээсэн билээ.
Харин өөрсдийнх нь салаавч ямар ч үр дүнгүй гэдгийг мэдсээр байж төрийн тусгай хамгаалалт бүхий газрын гадаа очиж салаавч гаргасан Ч.Ганхуяг тэргүүтэй нөхөд ямар хариуцлага хүлээх бол. Төрийн ордон бол төрийн тусгай хамгаалалт бүхий газар. Тийм ч учраас эрхэм Ч.Ганхуяг тэргүүтэй нөхөд Төрийн ордон руу салаавч гаргах нь Засгийн газар, УИХ-ын гишүүд рүү салаавч гаргаж байгаатай агаар нэг гэсэн утгатай зүйл ярьсан биз. Тэд төрийн тусгай хамгаалалт бүхий хүмүүс рүү са-лаавч гаргавал ямар шийтгэл хүртдэгийг мэдэхийн дээдээр мэднэ. Ардын намынхан Засгийн эрх барьж байх үедээ “салаавчны хэрэг” гэгчийг санаачилж, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тиймээс Төрийн ордны гадаа салаавч гаргаад “Засгийн эрх баригчдад дохио өгч байна” хэмээн ярьсан эрхэм Ч.Ганхуягийг хэрхэх бол гэдэг асуулт бий болох нь. Тэрбээр өөрөө ч улстөрчдөд хандан салаавч гаргаж байгаа гэдгээ хичээнгүйлэн тайлбарласан байгаа. Түүний энэхүү үйлдэл нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим ертөнцөөр хэсэгтээ л шуугиан тарьж, олон нийтийг уруу татаад амжсан. Энэ бүхнээс үүдэн олон нийтийн дунд “Төрийн ордны гадаа очоод Засгийн газар, УИХ-д хаяглаад хэн дуртай нь салаавч гаргаад байж болох юм байна” гэсэн сэдлийг төрүүлээд байгаа нь нууц биш. Тиймээс “Салаавчны дууль”-ийг үргэлжлүүлэгч Ч.Ганхуяг тэргүүтэй нөхдийг яах вэ гэдэг асуулт хариулт нэхэж байна.
Р.Сарангоо
Зочин · 2013/09/10
bodloo arai buruu elerhiilchlee dee
Зочин · 2013/09/09
ene muu bandi muruuruu amidarch chadahgui bgaan bhdaa, Hudlaa uuruu nileedgui nootoi nuhurduu.
Зочин · 2013/09/09
Улаан лооль КГ нь 6000 гэж байна лээ. Мөнгө алга даа. кк
Зочин · 2013/09/09
Uvuu ni baina: Ийм коммент бичиж байж хэрэгт орохвий дээ. Ард түмнийг өдөөн турхирсан гэж
Зочин · 2013/09/09
YAH YU BAIDGIIN ENE ZASAGT SALAAVCH HARIN BAGADAH BAILGUI 9/11 NII 11 TSAGAAS ZALUUSIIG TUV TALBAID IREHIIG URIALJ BN BUGDEEREE ULAAN LOOLI ZASGIIN GAZRIIN ORDONRUU SHIDEH BOLNO
Зочин · 2013/09/09
YAH YU BAIDGIIN ENE ZASAGT SALAAVCH HARIN BAGADAH BAILGUI 9/11 NII 11 TSAGAAS ZALUUSIIG TUV TALBAID IREHIIG URIALJ BN BUGDEEREE ULAAN LOOLI ZASGIIN GAZRIIN ORDONRUU SHIDEH BOLNO