Буриадын ардын болон шинэ үеийн нийтийн дуунуудаас бүрдсэн “Миний буриад” цомгийг гаргаж “Буриад зоной аялгуу” нэртэй анхны тоглолтоо хийж байсан Монгол түмнийхээ дунд “Буриад зоны дуучин хөвүүн” хэмээн нэрлэгддэг дуучин Д.Нямдаваа зөвхөн буриад дууны хүрээнээс хальж нийтийн дуунд хүч сориж хос морьтой дэргүүлхээр шийдсэн бололтой.

Түүний сүүлд гаргасан шинэхэн уран бүтээл МУСТА О.Эрдэнээгийн ая, яруу найрагч Д.Батсуурийн шүлэг “Хийморь бадрана” хэмээх шинэхэн уран бүтээл гараад удаагүй ч аль хэдийнэ ФМ радиогийн хит парадыг тэргүүлж эхэлсэн байна.

www.Urlag.mn