МҮАН, АН-ыг дэмжих шийдвэр гаргалаа
2016/04/29
М.Энхсайхан сайдаар удирдуулсан МҮАН энэ удаагийн сонгуульд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
Энэ талаар М.Энхсайхан дарга өөрийн твиттер хуудастаа “МҮАН удирдах зөвлөл сонгуульд оролцохгүй, АН-ыг дэмжих шийдвэр гаргав” хэмээн бичсэн юм.
Тэд өнгөрсөн сонгуульд МАХН-тай эвсэж "Шударга ёс эвсэл" нэрийн дор оролцож чамгүй амжилт гаргасан. Харин энэ удаад тэд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж буйтай холбоотойгоор болон АН-ын саналыг хуваахгүй гэсэндээ сонгуульд оролцохоос татгалзсан байна.
2016 оны УИХ-ын сонгуульд 14 улс төрийн нам, 79 бие даагчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн гэсэн албаны мэдээлэл бий.
О.Заяа
Монгол цусны ... · 2016/04/29
ккк Энэ нөхөр Яөж ТҮГЖИЛДЭХ санаа агуулж байгаа болдоо...
Зочин · 2016/04/29
Би энэ Энхсайханыг ер ойлгохгүй юм _Нам намыг дэмжээд л эсвэл муулаад л ..........
Зочин · 2016/04/29
nice
танхай залуу · 2016/04/29
АН мянга дэмжүүлээд энэ сонгуульд гархан сэрүүн зүүдшдээ та хэд битхий пэлбэгэн муусаан олигархуудаа юу хийсэн гэж энэ сонгуульд оролцох гэд байгаан ичихнүүрээ элгэн дэ наацан гарууд вэ?