"Увертюра” хамтлаг "Төгсгөлгүй эхлэл" тоглолт, "Надад үлдсэн найз" мюзиклээрээ үзэгчдийг огшоож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй бизээ.

Поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвиж сонсогч түмнийхээ сонорыг мялааж яваа залуус маань шинэ уран бүтээлийнхээ клипэнд сонсогч, фэнүүдээ урьж байна.

Тодруулбал, тус хамтлагийн "Сайхнаас сайхан эх орон минь" шинэ дуугаа дүрсжүүлэхдээ гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа ахан дүүсээ тоглуулах нээлттэй санал тавьж буй юм.

Клипэнд орохыг хүсэгчид "Сайхнаас сайхан эх орон минь" дууг даган дуулж байгаа дүрсээ бичүүлэх юм байна. Дараах зааврын дагуу клипэнд оролцоно.

 

Та бүхэн хайртай дотны хүнтэйгээ, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ өөрсдийн дүрээ шинэ дууны клипэнд мөнхлөн үлдээхийг хүсвэл идэвхитэй оролцохыг уриалж байна.