Манай оронд Түрэгийн үеийн олдвор нэлээн хэд хэд байдаг. Сүүлийн жилүүдэд Түрэгийн үеийн олдвор нэлээд олдох болсон. Түрэгийн үеийн олдворууд бол одоогийн БНТУ-ын өвөг дээдэстэй холбогддог юм. Ийм ч учраас БНТУ-ын Гадаад харилцааны яамны буцалтгүй тусламж, манай улсад байгаа тус улсын Элчин сайдын яам, МУИС-ийн Түүх судлалын танхимын эрдэмтэн, багш, судлаач нар хамтран “Turkic Footprints Mongolia” хэмээх номыг турк, англи хэл дээр хэвлэн гаргажээ. Энэхүү номны нээлтийг өнөөдөр БНТУ-ын Элчин сайдын яаманд хийж, оролцсон хүмүүстэй уулзан, номыг дээжийг гардуулан өгөв.

Уг номонд Түрэгийн үеийн олдворыг сорчлон болон шинээр судлан гаргасан бүтээлүүдийг шигтгэн оруулснаараа онцлог гэнэ. Түүнчлэн Түрэгийн үеийн сүүлийн үеийн судалгааны ажил болон зурагт тайлбар нь олон улсын судлаачдын болон турк судлаачдын анхаарлыг татахуйц ном болсон хэмээн үзэж байгаа юм. Түрэгийн үеийн олдвор нь зөвхөн Монголын өв соёл төдийгүй дэлхий дахины соёлын өвд тооцогддог учраас уг ном судлаач эрдэмтэнд хэрэгтэй шинжлэх ухааны судалгааны материал болно гэдэгт итгэлтэй байгааг тус номыг эмхэтгэсэн судлаачид үзэж байна.

Т.Буянаа

Т.Буянаа