-“3 Охин” хамтлагийн дуучин Ану, Соло нар АПУ-гийн Г.Батхүүгийн хүү Ганбаттай  тоонот гэрт хошуу холбох шахсан гэх мэдээллийг бид энэ удаагийнхаа  Мобайль Ньюст онцолж байна.-   

Саяхан Зиндаа.мн сайтад “Одоо байгаа охидын хамтлагаас хамгийн олон жил болж байгаа хамтлагаар 3 охин хамтлаг Sweetymotion-ний эгч нарынхаа араас жагсана. Олон жил хамтдаа байсан болоод ч тэрүү эгч дүүс шиг бүх зүйлээ хуваалцана... Хувцас хунар, будаг шунх... Тэр ч байтугай найз залуугаа хүртэл юм шиг байгаа юм. Гэхдээ хамтлагийн ахлагч Соло экс найз залуу болох  АПУ-гийн Г.Батхүүгийн хүү Ганбатыгаа Ану найздаа бэлэглээгүй нь лавтай. Тэгэхээр Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух билээ гэгчээр Ану хамтлагийн ахлагчийнхаа дурлалын асуудал дундуур сэмхэн гүйгээд, сүүлд нь бүүр цайрчихжээ. Тэгээд  гурван хүүхний 50-аас илүү хувийг өөртөө дурыг нь хөдөлгөж чадсан залуу тийм сайхан амьтан уу гэхээр мэдэхгүй...” хэмээх мэдээ гарчээ.  

Энэ талаар З охин хамтлагийн дуучин Ану: “Мэдээг бичсэн сэтгүүлч эхлээд бичиж байгаа хүнээ судална уу!!! Ах дүү хоёрыг хооронд нь ялгаж салгачихаад ард түмэндээ мэдээллээ хүргэвэл сайнсан... Өөрийн ертөнцийг харах үзлээрээ бусдын амьдралыг худлаа зохиож бичих эрх хэнд ч байхгүй гэж бодож байна!” Хэмээн тайлбарласан юм.  

 























П.Төгөлдөр