Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайд асан С.Баяр канадын иргэн болсон тухрай мэдээ хэд хэдэн сайтаар тарсан билээ.

Харин тэрээр гадаадын иргэншил аваагүй талаар МАН-ын гишүүд мэдээлж байгаа аж. Тиймээс сайтуудаар тараад буй мэдээлэл худал бололтой. Ямартаа ч нэг хэсэг Монгол улсын дээд албан тушаал сахиж байсан эрхэм ийм алхам хийхгүй байлгүй. Нэг хэсэг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр тодроод байсан С.Баярын зүгээ өөрийн талаар гарч буй мэдээлэлд ямар нэг тайлбар хийж байгаагүй.

Гэхдээ намын нөхдийнх нь ярьснаар бол ямартаа ч гадаадын иргэн болоогүй нь лавтай аж.

С.Отгон