Б.Билэгт: Комиссар гэж хачин цол гаргаад сайд нь өөрөө олгоод элэг доог болмоор юм их болсон
2016/05/02
Монгол улсад цэргийн дээд цол генерал хэмээх эрхэм хүндэтгэлтэй цол олгож эхэлсний 60-н жилийн ойг анх удаа 2004 оны дөрөвдүгээр сарын 28-нд ёслол төгөлдөр тэмдэглэж 72 жилийн ойтойгоо золгож байна. Түүхт өдрийг тохиолдуулан манай сайт албан ёсны эрхтэйгээр Цагдаагийн байгууллагад харьяалагдах 17 генерал цолтоны ярилцлагыг цувралаар хүргэж байна. Энэ удаад бригадын генерал Б.Билэгтийн ховорхон ярилцлагаас сонордуулж байна.
-Би Монгол Улсын 159 дахь генерал-
Би 2012 оны 09-р сард ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч гэж томилогдоод 2013 оны 03-18 нд Монгол цэргийн баяраар Ерөнхийлөгчөөс цэргийн дээд ГЕНЕРАЛ цол хүртсэн. Үе үеийн дарга нар маань, монгол улсынхаа дотоод аюулгүй байдал, амар амгалангийн төлөө их зүйлийг бүтээж, энэ хүндтэй цолоор шагнуулсан.1982 онд тангараг өргөн цэрэгт татагдан алба хаасан хүний хувьд бол том баяр. Би 1944 онд Монгол Улсад генерал цол бий болсноос хойших 159 дахь генерал нь юм. Төр засгаас ажил хийж чадна гэж итгэж өгсөн гэж боддог.
Би Цагдаагийн Ерөнхий газрын даргаар томилогдоод нэн тэргүүнд эрх зүйн шинэчлэл хийгдэж байгаа энэ үед бид цагдаагаа ямар түвшинд хүргэх вэ? Одоо ямар түвшинд байна? Хууль эрх зүйн орчин, амьдрал ахуй, цалин хангамж, шагнал урамшил нь ямар байна вэ? гэдгийг анхаарч ажилласан. Гол нь цогцоор нь судлаж шийдэх гарцаа хайж ажилласан юм.
-Б.Пүрэв генерал бол цагдаагийн шинэ үеийн түүхэнд домог болсон хүн-
Юун түрүүнд манай цагдаагийн санхүү ар талын асуудал их хүнд байсан энэ асуудлыг шийдэх зорилгоор бид багаар ажиллаж, Санхүү хангамжийн газрын дарга Г.Сүхээ хурандаа тэргүүтэй баг их сайн ажилласан. Би цагдаагийн ахмадуудтай уулзахдаа урьд нь ажиллаж байсан цагдаагийнхаа генералуудаас үлгэр жишээ авах хүн бол МУ-ын гавьяат хуульч Б.Пүрэв генерал юм даа гэж хэлсэн юм. Манай цагдаагийн түүхэнд хамгийн их зүйл бүтээсэн, шинэ нийгэмд шилжихэд хамгийн хүнд үед урт удаан хугацаанд ачааг нь үүрч, цагдааг шинэ нийгэмд хөлөө олоход нь гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол Б.Пүрэв генерал. Цагдаагийн шинэ үеийн түүхэнд домог болсон хүн дээ. Эрх зүйн шинэчлэлийн үед би Б.Пүрэв генералынхаа хэмжээнд хүрэхгүй ч гэсэн дутахгүй зүтгэж, тавьсан зорилгоо хэрэгжүүлнэ, хийнэ, ажиллана гэж ахмадууддаа хэлж байсан юм. Тухайн үед олдсон боломж, шаардлагынхаа дагуу зүтгэсэн.
-Цагдааг дэмжих бүү хэл хорлох, устгах, сөнөөх бодлогыг нэр бүхий хүмүүс явуулсан-
Бидэнд хөндлөнгийн саад бэрхшээл их гарсныг манай цагдаагийн алба хаагч нар мэдэж байгаа. Дэмжиж туслах нь бүү хэл зориуд саад тотгор, бэрхшээл үүсгэж, саатуулах, хориглох, хорлох, зогсоох, устгах, сөнөөх зэрэг ийм бодлогыг нэр бүхий хүмүүс явуулсан даа. Хэн нь хэн бэ? Хэн нь юу хийсэн бэ? гэдгийг бол манай хамт олон мэдэж байгаа.Тодорхой саад бэрхшээл байсан ч гэсэн бид наад зах нь алба хаагчдаас цалингаас нь мөнгө татдаг, хурааж авдаг, цалин нь бараг гар дээр нь очдоггүй, цалингийн өрөнд орсон байсан тал дээр анхааръя гэж үзсэн. Дээр нь амьдрал хүнд байр орон сууцны асуудал хүндэрсэн байсныг бид хамгийн түрүүнд анхаарч ажиллахаар шийдсэн.
-Айлын гэр түрээсэлж амьдардаг цагдаа нар олон байсан-
Миний хамгийн анхны тушаал бол цагдаагийн алба хаагчдийн цалингаас суутгал хийхийг хориглосон тушаал гаргахад манай хамт олон энийг их ойлгож дэмжсэн. Мөн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргалтай ярилцан, хөнгөлөлттэй зээл авч, албан хаагчидаа ядахдаа зарим хэсгийг нь орон сууцаар хангая гэсэн асуудал ярихад манай цагдааг Монголбанк их сайхан дэмжиж, хүүгүй зээлийг зохих банкинд олгож, түүнээс нь манайд маш хөнгөлттэй зээл өгсөн. Цалин багатай, ажил нь хүнд, орон сууц ч олддоггүй, айлын гэр түрээслэж амьдардаг цагдаа нар олон байсан. Одоо ч байгаа. Монгол банкнаас хүүгүй зээл олгохоор манай цагдаа нарт хүрэх зээлийн хүү хамаагүй багасаж ирж байгаа юм л даа. Арилжааны банкууд хөнгөлттэй зээл олгоод, барилгын компаниудтайгаа яриад, зах зээлийн үнээс маш хямд үнэтэй өгсөн. Цагдаа нарыг бодож үйлдвэрлэл явуулаад бага зэрэг ашиг олохоор ийм хэмжээнд гэрээ хэлэлцээр хийж байж, цөөнгүй орон сууц баригдсан. Өмнөх даргын үед баригдаж байсан ч санхүүгийн асуудлаас болоод зогсонги байдалд орсон хэд хэдэн орон сууцууд ашиглалтанд орсон. Манай санхүү ар талын газрынхан их сайн ажилласан даа. Дараа нь хэд хэдэн орон сууцууд барьж, манай алба хаагч нар орж, сүүлийнх нь одоо баригдаад дуусч байна.
-Яамнаас агентлагуудын дотоод ажилд хутгалддаг сонин нөхөд олон байлаа-
Мөн манай цагдаа бол тухайн үед бусад хууль, хүчний байгууллагуудаас хамгийн бага цалинтай нь байсан юм. Бусад нь яаж ийгээд цалингаа нэмүүлчихсэн байсан. Тэгэхэд манайхан бахь байдгаараа.Тэгээд дотоод боломжоо ашиглаад бага тушаалтан олон мянган хүний цалинг бага ч гэсэн нэмсэн. Харин яамнаас баяр хүргэхийн оронд дураараа юу болоод байна гэж өвчигнөж байсан даа. Урьдах ажлаа хийж чадахгүй мөртлөө агентлагуудын дотоод ажилд хутгалддаг сонин нөхөд олон байсан шүү.
Нөгөө талаар хувцасны асуудал их хүнд байсан учраас яаралтай хэв журмын болон зам дээр үүрэг гүйцэтгэдэг алба хаагчидаа өвлийн гутлаар хангахгүй бол чанар муу байна гэж ярилцаад дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн нэхий дотортой гутлаар хангасан юм.
-Цагдаагийн хувцсан дээр санаатай хариуцлагагүй хандсан хэрэг болсон-
Нөгөө талаар хувцсаа шинэчлэе гэж шийдсэн. Тэгээд манай бие бүрэлдэхүүнийг хангахад дотоодод бол боломжгүй, бүх үйлдвэрүүд сурагчдын шинэ форм хийх гээд захиалганд дарагдчихсан байсан үе. Ингээд Хууль зүйн сайдад бүх асуудлаа танилцуулж, судлаад Турк улсад хийлгэхээр захиалж хийлгэсэн. Харин хувцасны хангалт ирэхдээ үзэж харж, батласанаас өөр материалтай ирчихсэн, алба хаагч нарын хувьд өнгө үзэмж чанар нь санаанд нь хүрэхгүй асуудал гарсан юм. Энэ бол их ноцтой асуудал болсон л доо. Олон алба хаагчдын хувцсан дээр санаатай хариуцлагагүй хандсан хэрэг болж надад ойлгогдсон доо.
-Комиссар гэж хачин цол гаргаад сайд нь өөрөө олгоод элэг доог болмоор юм их болсон-
Мөн албан тушаалын цол гаргаж олон хүмүүсийн санаа сэтгэлийг үймүүлсэн явдал болсон ч шинэ сайд цол олгох асуудлыг цэгцэлж байна даа. Ингэж болохгүй ээ гэж хэлж л байсан юм. Ховдын Булганд албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан 22 настай цагдаа өдрийн тэмлэглэлдээ хэдэн насандаа ямар цолонд хүрч, цагдаадаа хэрхэн зүтгэх байсан тухайгаа бичсэн байдаг. Залуу цагдаа нарт ийм бодол байдаг. Энэ хүслийг унтраасан юм болсон. Дээр нь хаана ч хэрэглэхээ больсон Комиссар гэж хачин цол гаргаад сайд нь өөрөө олгоод элэг доог болмоор юм их болсон.
Бүтцийг бид гаргаад өгөхөөр ирээдүйд ийм хууль гарна гэж хууль бус бүтэц гаргаад, шинэ хуулиар 3-н дэд даргатай болно, дэд дарга нарын санал ирүүл гэж шаардан, дарга олон байна гээд байсан мөртлөө даргын тоо нэмнэ, хурандаа цол олгоно гээд ам ажил нь зөрсөн олон асуудлыг хэлж болно.
-Дотоодын цэргийг татан буулгасан нь санаатай, хорлон сүйтгэсэн ажил-
Үүгээр зогсохгүй дэлхийн хоёр зуугаад бүрэн эрхт тусгаар улсуудад байдаг дотоодын цэргийг муйхарлаад татан буулгасан. Энэ бол санаатай, хорлон сүйтгэсэн ажил гэж боддог. Засгийн газрын шинэ удирдлагууд дотоодын цэргийн материаллаг бааз байгаа дээр сэргээнэ гэсэн чиг байгаа гэж дуулсан. Энэ нь зүйтэй юм даа.
Улаанбаатар хотын захиргаа, Бат-Үүл дарга манай цагдааг маш сайн ойлгож дэмжиж тусалсан. Хотын хөрөнгөөр бүх дүүрэгт шахуу шинэ байр барьж өгч, хоёр зуугаад машин тэрэг авч өгснийг дурьдах ёстой. Манай хамт олон их баярласан даа.
Ер нь бол манай алба хаагч нар хамгийн хүнд нөхцөлд, цаг наргүй, хэвлэл мэдээлэл бусад хүмүүсийн хараал зүхэл дунд хамгийн хүнд ажил хийж байгаа. Энэ хэдэн хүмүүсээ хайрлах ёстой. Юм л бол цагдаа ингэдэг, тэгдэг гэдэг. Хоёр хүн бие биенээ алж байсан ч гэсэн, би ийм цагдаа байна, та энэ үйлдлээ зогсооно уу гээд хулгайч луйварчин нартай их эелдэг боловсон харьц гэсэн шаардлага хэлдэг. Иргэний эрх гэдэг ч цагдаагийн эрх гэж хаана байна. Яагаад цагдаагийн аюулгүй байдлыг хангах талаар ярьдаггүй юм гэсэн асуудлыг эрх бүхий хүмүүст тавьж байсан л даа.
-УИХ-ын гишүүдийн анхаарал суларч, сонин сонин хуулиудыг шургуулж батлуулсан-
Гадаадад тийм байдаг, Монголын цагдааг тийм байлгана гэсэн хөөсөрсөн, хоосон дуурайсан, хэлбэрдсэн ажил их хийсэн дээ. Тэр үед нь УИХ-ын гишүүдийн анхаарал ч их суларч, асуудлын хажуугаар сонин сонин хуулиудыг шургуулж хавчуулж батлуулсан юм. Одоо ашгүй энэ хуулиуд маань засагдаад цагдаагийн ажил хэвийн байдалдаа голдиролдоо орох тийшээ явж байна гэж харж байна.
-Уг нь далимдуулж намайг халах санаатай байсан юм билээ-
Ажил хийж байгаа хүнд ажил хийх орчин нөхцөл нь ямар байх вэ гэдгийг бас бодох хэрэгтэй.Жишээ нь: Д.Сандаг-Очир генерал, Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж тэргүүтэй албаны хүмүүс Бээжинд ажилаар явж байгаад хэл ам болоод байдаг нөгөө сандал авахаар болж шийдсэн байдаг. Хөдөө суманд ганц байцаагч, ганц цагдаа олон хүн байцааж, дуудлаганд явж маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Архидан согтуурч танхайрсан хүмүүс өөрийгөө гэмтээх, цагдаагаа хохироох, амиа хорлох, оргох зугтаах зэрэг асуудлаас урьдчилан сэргийлэх сандал авчирч тараагаад хуваарилах гэхээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд хүргэж цагдаагийн ажиллах орчин нөхцлийг үл ойшоосон хэд хэд ноцтой асуудал болж, манай тэргүүн дэд дарга ажлаасаа халагдах хүртэл арга хэмжээнд орсон юм. Уг нь далимдуулж намайг халах санаатай байсан юм билээ. Хорьдог жижигхэн өрөөг нь хүний эрх ярьж байгаад прокуророос болиулчихсан. Энэ бүхэн төрийн ажил хийж үзээгүй, амьдрал мэдэхгүй хүмүүс яаж энэ тогтсон системийг бусниулж болох вэ? гэдгийг харуулсан л даа. Нэг хүний алдааг засах нь хэдэн зуун хүний ажил болдог. Маш хортой үзэгдэл. Энэ сандлыг ашиглах хэрэгтэй. Манай алба хаагч нар үүргээ гүйцэтгэхэд их тустай. Намайг цагдаагийн байгууллагыг удирдаж байхад ийм л юм болсон
Zuvsongolt.mn
зочин · 2016/05/03
Билэгт зөв юм ярьсан, янз бүрийн асуудал байсан байх гэхдээ ноён нуруугаа алдаагүй, сайд гэж далбагнаагүй хэрэгцээтэй гэж үзсэн ажлаа хийсэн. Тэмүүжинг дагаж далбагнасан бол цагдаа өшөө их хохирох байсан. Монгол улсыг байхгүй болгох янз бүрийн арга дотор цагдааг сарниулах бодлого байгаа
Маанаг гайхал · 2016/05/03
Ардчиллын анхны хэд дотроос хамгийн харанхуй нөхөр чинь энэ байгаа юм. Бусад нь боловсролоо дээшлүүлж бага сага юм гадарладаг болсон. Манай энэ сахал Билэгт л хүүхэн, архи, албан тушаал хөөцөлдсөөр хөгийн амьтан болж хувирсан. Маанаг гайхал гэж энийг л хэлнэ дээ. Одоо 60 дөхөж яваа энэ өнгөрсөн л дөө.
Маанаг гайхал · 2016/05/03
Ардчиллын анхны хэд дотроос хамгийн харанхуй нөхөр чинь энэ байгаа юм. Бусад нь боловсролоо дээшлүүлж бага сага юм гадарладаг болсон. Манай энэ сахал Билэгт л хүүхэн, архи, албан тушаал хөөцөлдсөөр хөгийн амьтан болж хувирсан. Маанаг гайхал гэж энийг л хэлнэ дээ. Одоо 60 дөхөж яваа энэ өнгөрсөн л дөө.
Маанаг гайхал · 2016/05/03
Ардчиллын анхны хэд дотроос хамгийн харанхуй нөхөр чинь энэ байгаа юм. Бусад нь боловсролоо дээшлүүлж бага сага юм гадарладаг болсон. Манай энэ сахал Билэгт л хүүхэн, архи, албан тушаал хөөцөлдсөөр хөгийн амьтан болж хувирсан. Маанаг гайхал гэж энийг л хэлнэ дээ. Одоо 60 дөхөж яваа энэ өнгөрсөн л дөө.
Зочин · 2016/05/03
Тэмүүжин цагдаагийн үнэт зүйлийг үгүй хийж цол, хувцасыг үнэгүй болгосон хүн дэ. Амьдрал мэдэхгүй хүний гай их юм да
Зочин · 2016/05/03
Kkk teneg pizdaa mine ter sandal deere chi uuruu ehner huuhde suulgahgui yu haashaa yum dalimduulj irgediig eruuden tamlah ged bga yumu shal erguu dagz bn shde. Iim balai yumnuud yahaara darga boldog bnaa ug ni darga bol medeej alba haagchida deer ni uls ornoo irgedee hairldag baih yostoi ene teneg yu yu genuu
ганаа · 2016/05/02
тэмүүжин ч цагдаагын байгууллагыг самарсан да,
zochin · 2016/05/02
naad hvn chine tsergiin hvn mun eymy
zochin · 2016/05/02
ene nuhuriig gaigui yum bh gesen jinhene duurchihsen nuhur bna daa ... tetgewertee suu hugshuun....
Зочин · 2016/05/02
Temuujin bol tagnuul horlon suitgegch n unen sh dee
Таар шуудайнууд · 2016/05/02
Билэгт ч гэж Билэгт. Хамгийн боловсролгүй, АН нам ялахаар л газрын хаанаас юм гарч ирээд албан тушаал хөөцөлдөж байдаг жинхэнэ харанхуй нөхөр. Тэмүүжин нь болохоор аман дээрээ шударга царайлсан, ажил дээрээ арын хаалга хөөцөлдсөн хүн. Тэгээд бас биологийн хэрэгцээгээ захирч дийлэхгүй, хулгайч хүүхэн, хүүхэн ч гэж дээ жаахан охинтой орооцолдоно. Билэгт, Тэмүүжин хоёр таарсан таар шуудайнууд даа.
Таар шуудайнууд · 2016/05/02
Билэгт ч гэж Билэгт. Хамгийн боловсролгүй, АН нам ялахаар л газрын хаанаас юм гарч ирээд албан тушаал хөөцөлдөж байдаг жинхэнэ харанхуй нөхөр. Тэмүүжин нь болохоор аман дээрээ шударга царайлсан, ажил дээрээ арын хаалга хөөцөлдсөн хүн. Тэгээд бас биологийн хэрэгцээгээ захирч дийлэхгүй, хулгайч хүүхэн, хүүхэн ч гэж дээ жаахан охинтой орооцолдоно. Билэгт, Тэмүүжин хоёр таарсан таар шуудайнууд даа.
Таар шуудайнууд · 2016/05/02
Билэгт ч гэж Билэгт. Хамгийн боловсролгүй, АН нам ялахаар л газрын хаанаас юм гарч ирээд албан тушаал хөөцөлдөж байдаг жинхэнэ харанхуй нөхөр. Тэмүүжин нь болохоор аман дээрээ шударга царайлсан, ажил дээрээ арын хаалга хөөцөлдсөн хүн. Тэгээд бас биологийн хэрэгцээгээ захирч дийлэхгүй, хулгайч хүүхэн, хүүхэн ч гэж дээ жаахан охинтой орооцолдоно. Билэгт, Тэмүүжин хоёр таарсан таар шуудайнууд даа.
УНшигч · 2016/05/02
ЭНэ тэмүүжин Ганбатын хуульд хийсэн алдаа мөн ч их гай таринадаа хамгийн эхнийх нь ч бас биш юмаа дундах нь эрүүл мэндийн салбар
Зочин · 2016/05/02
ZAIL CHI H.TEMUUJING CHI SHUUMJILJ BOLNO GEHDEE VHI OOROO TSAGDAAD HACHIN YUMNUUD TSUGLUULSAN DAA