Сэрэмжлүүлэг: Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчид машинд мөргүүлжээ
2016/05/02
2016 оны 4 дүгээр сарын 30, 5 дугаар сарын 01 -ний өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 616 авснаас зам тээврийн ослын 465 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 28 бүртгэгдэж, 31 хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 6, явган зорчигч 5, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 2 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 124 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
Тухайлбал: БГД-ийн нутаг Ажилчны гудамж, “Саппоро” төвийн урд уулзварт T.Chaser маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 41 настай эрэгтэй О, 27 настай эмэгтэй Б нарыг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч О, Б нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
ЧД-ийн нутаг Дэнжийн 1000-н гудамж Петровис ШТС-ын баруун замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 56 настай эмэгтэй Д-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан. Шуурхай эрэн сурвалжилж жолоочийг илрүүлэн ЧД-ийн ЦХ-т эрүүлжүүлсэн. Мөн явган зорчигч Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна.
Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.