М.Энхсайханы удирдсан МҮАН, Б.Эрдэнэбатын удирдсан Эх Орон Нам УИХ-ын 2016 оны сонгуульд АН-ыг дэмжиж, оролцохоор болсон билээ. Мөн Т.Ганболд даргатай ХҮН, С.Оюун даргатай ИЗНН АН-ыг дэмжиж, УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохоор яриа, хэлэлцээр хийж байгаа юм.

 

Тэгвэл МҮАН-ын дарга, Монгол Улсын Сайд М.Энхсайхан, ИЗНН-ын дарга С.Оюун нар АН-ын гишүүнээр элсэх нь тодорхой болсон тухай АН-ын эх сурвалж өгүүлж байна. Мөн МҮАН-ын М.Сономпил, Н.Батцэрэг, ИЗНН-ын С.Оюун, Ц.Ганхуяг, С.Дэмбэрэл, Б.Хүдэр-Ян, М.Хүрэлсүх нар УИХ-ын 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвших хувилбар яригдаж буй ажээ. Эх орон нам, Т.Ганболд даргатай ХҮН-үүдийн хэлэлцээр үргэлжилж буй юм байна.

 

П.Мандах