Хүний наймаанаас сэргийлээрэй
2013/02/22
Сүүлийн үед хүний наймаа олон улс дамжин ихээр газар авах болжээ. Үүнтэй холбогдуулан фэйсбуук хуудаснаа нийтэлсэн хүний наймааны золиос болсон явдлын тухай сэрэмжлүүлэгийг орчуулан хүргэж байна.
Хятадын Сычуань мужийн их сургуулийн нэгэн оюутан бямба гарагийн үдэшлэгт оролцжээ. Тэрээр сэтгэл нь маш их хөөрсөн учир багагүй уужээ. Тэгж байтал нэгэн дажгүй эр бүсгүйд сээтэн хаяж, бага зэргийн хугацааны дараа түүнийг дагуулан ойролцоох зочид буудалд орохоор болсон байна. Үүний дараа тэд буудлын өрөөнд орж, бага зэргийн дарс уусны дараа бүсгүйн нойр хүрэн унтсан байв.
Харин хэсэг хугацааны дараа сэртэл угаалгын өрөөнд мөсөөр дүүргэсэн ваннд хэвтэж байжээ. Ванны хажууд түүний гар утас болон улаан өнгөтэй дугтуйтай захидал байсан бөгөөд үүн дээр “120 эсвэл чи үхнэ” гэж бичсэн байжээ.
Үүний дараа бүсгүй утсаараа яаралтай тусламж болон цагдаагийн газар холбогдон нөхцөл байдлын талаар хэлэхэд эмч нар түүнийг ар нуруугаа шалгах заавар өгсөн бөгөөд үүний дараа тэрээр 2 инч орчим урт шарх байгааг хэлсэн байна. Ингэсний дараа эмч нар түүнийг мөстэй ваннд эргэн хэвтэж, хөдөлгөөн хийхгүй байхыг зөвлөн яаралтай анхны тусламжийн багийг түүний байгаа газар руу явуулжээ.
Учир нь тэр бүсгүй хүний наймааны золиос болсон байсан бөгөөд хүний эд эрхтэн худалддаг этгээдүүд түүний 2 бөөрийг авсан байв.
Хүний эд эрхтэн зардаг хар зах дээр нэг бөөр л гэхэд 300 мянган долларын үнэ хүрдэг аж. Шүүх эмнэлэгийн эмч нарын дүгнэлтээр хохирогч эмэгтэйн уусан дарсанд гэмт этгээдүүд мэдээ алдуулагч болон нойрсуулагч төрлийн бодис хийснээр нь унтаж байхад нь бөөрийг нь авсан байна. Бөөрөө хулгайд алдсан бүсгүйд донор олдоогүй учир тэрээр эмнэлэгт нас баржээ.
Энэ төрлийн шинэ гэмт хэргийн золиос нь залуу охид бүсгүйчүүд болон жуулчид болж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдэгчид нь өндөр түвшинд бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс байгаагаас гадна тэдний ар талд гэмт хэргийн том бүлэглэл байгаа болохыг цагдаагийн ажилтнууд мэдэгдэж байгаа юм.
Ийм төрлийн гэмт хэрэг Хятадын томоохон хот болох Шаньдон, Гуанжоу, Шеньжен, Фошань, Донггуань, Сиамень, Циньжоу, Бээжин, Шанхай, Сычуань, Чонжинь зэргээс гадна Зүүн Өмнөд Азийн орнуудын шөнийн цэнгээний газруудад ихээр тохиох болжээ.
Тиймээс хүний наймааны золиос болохоос сэргийлэн бусдадаа энэ мэдээллийг түгээхийг уриалж байгаа юм.
С.Отгонбаяр