Цөмийн хаягдал булшлах төвийг Монголд барина
2016/05/04
Цөмийн хог хаягдлыг аюулгүй булшлах технологийг хүн төрөлхтөн одоог хүртэл олж нээж чадаагүй байна. Харин улс орнууд цөмийн хаягдалыг булшлах, аюулгүй болгох гэж ашигласнаасаа хэд дахин илүү эдийн засгийн зардал гаргаад байгаа бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх хор уршиг нь хэдэн мянган жилээр үргэлжлэх юм байна гэдгийг ухаарч эхлээд байгаа билээ.
Иймээс цөмийн эрчим хүч ашиглагч томоохон орнууд тухайлбал, АНУ, Япон зэрэг улс өөрийн нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булшлахыг нэг мөсөн хориглож, харин Монгол, зэрэг ядуу буурай орнуудад булшлах арга саам идэвхтэй эрж хайж байгаагийн тод жишээ нь манайд үүсээд байгаа цөмийн хаягдалтай холбоотой асуудал юм.
Энэ санаагаа хэрэгжүүлэхэд зориулан хэд хэдэн олон улсын конвенциуд зохиосон бөгөөд бүгд л ”алтыг нь аваад авдрыг нь хаяна” гэдэг зарчим дээр үндэслэгдсэн атомын цахилгаан станцтай орон ашгийг нь хүртээд уран гаргасан орон уршиг, хохиролыг нь үүрэх учиртай олон улсын конвенциуд юм.
Энэ чиглэлийн бизнес эрхэлдэг үндэстэн дамжсан томоохон корпорациудын хувьд Монгол нь мөнгө муутай, засгийн газар нь хээл хахуульд автсан, хэдэн цаасны төлөө юугаа ч зарахаас буцахгүй хэдэн улс төрчтэй ”нууцаар хуйвалдан бизнесээ явуулахад яг сайхан тохироо бүрдсэн” улс болон харагджээ.
Монголд цөмийн хаягдал булшлах төлөвлөгөөний талаар Тошиба, Вестингхауз корпорацийн оролцоотой Япон, АНУ, Монголын Засгийн газрууд нууцаар хэлэлцэн тохирч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа талаар анх 2011 оны 5 сарын 09-нд Японы өдөр тутмын Маиничи Шимбун (Mainichi Shimbun[1]) сонин болон Олон улсын мэдээллийн Ройтерс (Reuters[2]) агентлаг мэдээлсэн.
Энэ хэлэлцээрийн дүнд Монгол, Япон, АНУ-ын ЗГ-ын хооронд ”Comprehensive Fuel Service” нэртэй гэрээ байгуулахаар төслийг нь боловсруулсан байна. Уг гэрээ нь атомын цахилгаан станц барих, станцаас гарсан цөмийн хаягдлыг булшлахтай холбоотой бөгөөд Монгол үүнд нь ”нэн чухал” үүрэг гүйцэтгэх учиртай байжээ.
[1] Японы өдөр тутмын сонин. 136 жилийн түүхтэй, Японы хамгийн түгээмэл өдөр тутмын сонин http://blog.goo.ne.jp/harumi-s_2005/e/cb1bc59797e6f41f24a6c12d31b16f05 (эх үүсвэр)
[2] Английн олон улсын мэдээллийн агентлаг
Японы сонинд энэ нууц уулзалтын талаар нэлээд дэлгэрэнгүй мэдээлсэн бөгөөд үүнд Монголын засгийн газрыг Гадаад харилцааны яам болон АтомМон ТӨХК төлөөлж, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яам, АНУ-ын Эрчим хүчний газар төлөөлөн оролцсон байна.
Нууц хэлэлцээрийн цаана Тошиба корпораци байгааг ч ил гаргасан байна. Учир нь Тошиба корпораци 1886 онд байгуулагдсан атомын цахилгаан станцын технологиор тэргүүлэгч АНУ-ын Вестингхауз[1]корпорацийн ихэнх хувьцааг 600 тэрбум иенээр худалдан авсан байна. Тошиба Төв Азиас олборлосон ураныг худалдан авч, цөмийн хаягдлыг Монголд булшилж түүнээс их ашиг олж болно гэж тооцжээ.
Нууц хэлэлцээрийг хэрэгжүүлэхээр бэлтгэсэн гэрээний төслийг АНУ-ын Ньюсмакс (newmax)[1] олон улсын мэдээллийн агентлаг олж авсан бөгөөд энэхүү гэрээнээс харахад Обамагийн захиргаа Монголд цөмийн хаягдал булшлах төв байгуулахыг хөхүүлэн дэмжиж байгаа нь илт байсан байна. Гэвч хэд хэдэн шалтгааны улмаас энэхүү нууц хэлэлцээрийн хэрэгжилт хойшлогдсон байна.
-
Монголын мэдээллийн хэрэгслүүд энэ тухай мэдээлж Монголын байгаль орчны төрийн бус байгууллагууд болон иргэд хүчтэй эсэргүүцэн тэмцсэн тул Монголын Засгийн газар үүнийг хэрэгжүүлэх тийм амаргүй болохыг ойлгон цаад түншүүддээ түр азнах хэрэгтэй байгааг учирлан тайлбарлав.
-
Энэхүү нууц хэлэлцээрийг Япон, АНУ, Австрали, Англи болон Азийн олон орнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүчтэй шүүмжилж олон улсын анхааралд хүргэсэн.
-
Ид хэлэлцээр явагдаж байх үед цунами болж Японд хэд хэдэн атомын цахилгаан станц доголдож дэлхий даяар цөмийн аюулын цочрол бий болсон байна.
Олон улсын хэвлэл мэдээллээс үзэхэд АНУ, Япон улсууд цөмийн эрчим хүчний хэрэглээг цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд үүнд учирч буй гол бэрхшээл нь цөмийн хог хаягдлыг нутаг дээрээ булшлах улс олох зайлшгүй шаардлага байгаа юм.
Энэ зорилгоор АНУ Японыг Монголтой хэлэлцээр хийж тохирохыг шахаж[1]байгаа гэж бичсэн байна.
Мөн Вестингхауз корпорацийн ерөнхийлөгч Даниел Родерик Японы сонинд саяхан өгсөн ярилцлагадаа Япон болон хэд хэдэн орнуудад атомын цахилгаан станц барихаар төлөвлөж байгаагаа дурдсан байдаг[2].
Daniel Roderick, Ерөнхийлөгч, Вестингхауз корпораци
Тошибагийн ерөнхийлөгч асан Норио Сасаки, АНУ-ын Эрчим хүчний газрын хооронд бичсэн имэйлд Монголтой цаашид хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагатай үүнийг маш нууц түвшинд явуулах хэрэгтэй гэж[2] дурдсан байна.
Монголын ЗГ болон бусад оролцогч талууд түр хүлээхээр шийдэж ийм нууц хэлэлцээр байхгүй гэж ”тасгүрийж” байгаа хэдий ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр улайран зүтгэсээр байгааг 2016 оны 1 сард Japantimes[3] олон улсын мэдээллийн агентлаг гаргасан нийтлэл, мөн саяхан болсон УИХ-аар хэлэлцэх гэсэн асуудлууд илт харуулж байна.
[1] http://www.japantimes.co.jp/news/2016/01/16/national/media-national/elephant-room-toshiba-nuclear/#.VxSs-jEUMyu (эх үүсвэр)
http://www.newsyataimura.com/?p=4795 (эх үүсвэр)
[2] http://gineersnow.com/details/toshiba-on-the-scene-big-elephant-in-the-room-is-nuclear (эх үүсвэр)
[3] http://www.japantimes.co.jp/news/2016/01/16/national/media-national/elephant-room-toshiba-nuclear/#.VxSs-jEUMyu (эх үүсвэр)
http://www.newsyataimura.com/?p=4795 (эх үүсвэр)
Ж.Батболд
Twww.Fbnews.mn
Зочин · 2016/05/04
Ийм эмзэг асуудлыг нууц хэлэллцээрээр шийддэг цаг үе нэгэнт өнөгрсөн, дээр нь бусдын нутагт ийм төв барина гэдэг улс төрийн сөрөг үр дагавартай хэрэг тул гадаад орнууд Монголыг тэгэж шахаж чадахгүй, дээр нь энэ ажлыг тэр Ундраа ч билүү АНУ-д ажиллаж байсан цөмийн физикч, туханйн үеийн уул уурхайн сайд Д.Зоригтын зөвлөх байхдаа л бужигнуулсан шүү дээ, ийм эл асуудлыг энэ хоёр хүнээс асууж илэн далангүй тайлбар авах ёстой
Зочин · 2016/05/04
Odoogiin bidnii ardchilliin togtoltsoo ni luivarchin ch ter, teneg ni ch ter hussen hun ni l turd gardag tiim togtoltsootoi bna. Turd garsan luivarchid ni huil, shuuh, tsagdaa, tagnuul geed hamag shudraga jurmiig sahiulah baiguullaguudiig samraad haytsan tiim uls ugaasaa uudluhgui ni todorhoi. Huuliin tsoorhoi-g nuhdug shig tiim luivarchin esvel teneg nuhduudiig deeree gargahgui tiim l togtoltsootoi bolmoor bna!
Зочин · 2016/05/04
Nadad bol songuuliin bus shalgaruulaltiin togtoltsootoi bolmoor yum shigee. Shalgaruulah shalguuraa ard tumen heleltsdeg bval tegeed l bolchihno gej bodohiin. Manai ard tumen hun songoj chaddaggui gedeg ni ene 25 jild batlagdlaa. Dandaa l luivarchid ursulduj bgaa yum chine daraagiin songuul yalgaa baihgui. Ard tumneesee shalgaruulj baij l shildeg shudraga udirdagchidtai bolno! Ternees bish hussen teneg ni esvel luivarchin ni neree devshuuleed l ternees ni ard tumen songono gedeg tiim togtoltsoo ni ugaasaa gaigui hun turd garna gej helehed hetsuu. Huuchnii Mongoliin udirdagchid, odoogiin udirdagchdiin zuragiig haritsuulaad uzvel neg ni uhaantai buuritai, nuguu ni teneg hetsuuhen haragdana daa. Songuul gej heden luivarchdaas negiig ni songoson tiim yumaa bolih heregtei! Shalgaruuldag bolloo geed ardchihlal uurchlugdunu gej bodohgui bna. Ene zuvhun minii bodol.
Зочин · 2016/05/04
Zailuulaad ch zugeer orhihguie.zaaval shorond hiij eshul tsaazaar avch bas mongoo ah duu naraas n huu hamj avah yostou
Зочин · 2016/05/04
yag unen ardchilsan nam hurdan zailaasai udej yyj hanadaggui uym bh daa bolohgui buhniig hiih uymaa ted eh ornoo hudaldaad bugd gadagshaa garahad belen boloo viz
зочин · 2016/05/04
АН засгийн эрхэнд гарангуутаа энэ хэлэцээрийг шууд биелүүлэх нь саяхан болсон үйл явдалаар тодорхой бэлтрэг Энхболд, хүний хүн Элбэгдорж нар идэж ханасан бол эх оронд минь нэмж гай бололгүй зайлаасай
Зочин · 2016/05/04
ESTOI MAI SHUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUUU TEHIIN BOL JINHENE ESERGUUTSNE SHUU
zochin · 2016/05/04
Энэ АРДЧИЛСАН нам ард түмэн,эх орноор минь тоглоод дууслаа.Бушуухан л зайлуулах юмсан.
Зочин · 2016/05/04
яасан идэж, доромжилж, худалдаж дуусдаггүй зайлцан лалруудаар бид удирдуулаад байгаа юм бэ