Төрүүлсэн үрээ орхисон эхэд таван жилийн хорих ял оноолоо
2016/05/05
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Сүхбаатар дүүргийн прокурорын газраас ЭХТА-ийн 117 дугаар зүйлийн 117.2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нарт холбогдох эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сар 2-ны өдрийн шүүх хуралдаанаас хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд Б.Долгорсүрэн, Б.Чанцалдулам нь бүлэглэж 2015 оны 12 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 10 дугаар байрны 7 дугаар орцны 2 давхарт Б.Долгорсүрэнгийн төрүүлсэн 1 нас 8 сартай Долгорсүрэнгийн Намуунааг хаясаны улмаас хүүхдийн амь нас хохирсон байдаг.
Шүүхээс шийтгэх тогтоол гарсан ба уг тогтоолд: Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясаны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Чанцалдуламыг Б.Долгорсүрэнг төрүүлсэн хүүхдээ хаясан гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролсоны улмаас хүүхдийн амь нас хохиросон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар Б.Долгорсүрэнд 5 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Б.Чанцалдуламыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 117 дугаар зүйлийн 117.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Зочин · 2016/05/05
Тэр эцэг нь гэж хүн яагаад буруугүй үлдэж байгаа юм болдоо. Эмэгтэй хүн л хамаг хариуцлагыг үүрч байгаад нь дургүй хүрч байнаа.
irgen · 2016/05/05
huurhun huuhdee hayaj uheld huregsen huuhen odoo yah uu hiisen hergee uureed yavhaas
Зочин · 2016/05/05
Төмөр замийн гурван угсармалаас гаралтай гомо мөнхжаргал, ландага батцэнгэл гэж хоёр алдартай эр бий. Ландага нь аяга хоолноос болж төрсөн эх рүүгээ зуудаг нохой тавьж явсан бол мөнхжаргал н барйнийхаа залуухан хөвгүүнийг шоронгийн гаж сонирхлоос болж татаж чангаагаад энэнээсээ болж гомо мөнхжаргал нэр авсан хүн байгаан
Зочин · 2016/05/05
Хаяхдаа өр өвдсөн гэж бодохгү байна.
Зочин · 2016/05/05
Хөөрхийдөө яах гэж яллаж байгаа юм бэ дээ хүүхдээ хаясан нь буруу боловч өөрөө хэзээ ч тэжээж чадахгүй хаана аваачиж өгөхөө мэдэхгүй байсан байлгүй дээ Эх хүн л болсон хойно хаяхдаа өр нь өвдөж байсан байлгүй дээ