УИХ-ын гишүүн С.Ганбаатар бас нэгэн сорилтын өмнө ирээд байна. Учир нь түүний 2015 оны 12-р сард гишүүнээр элссэн Хөдөлмөрийн Үндэсний Намыг Сонгуулийн Ерөнхий Хороо УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргалаа.

 

Мөн тэрээр намынхаа нөхдөд итгэж байсан тул УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр хүсэлтээ гаргаж өгөөгүй байсан аж. Иймээс тэрээр УИХ-ын 2016 оны сонгуульд өөрийнхөө намаас юм уу бие даан нэр дэвших боломжгүй болоод байна. Гэхдээ түүнд УИХ-ын сонгуульд нэр дэвших ганц л сонголт бий. Энэ нь намын гишүүнчлэлээ сольж, улс төрийн өөр нам, эвслээс нэр дэвших явдал.

 

Энэ яриа хэлэлцээр ч хэдийн эхэлсэн бөгөөд тэрээр эхлээд манай сайтад 2016 оны 05 сарын 02-нд бичсэн шиг http://sonin.mn/news/politics-economy/61413 Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Нам, Монголын Ногоон Намын "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвслээс нэр дэвших боломжийн талаар зөвлөлджээ. Мөн АН-ын зүгээс ХҮН-ын дарга асан Т.Ганболд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарыг УИХ-ын сонгуульд намаасаа нэр дэвшихийг урьсан гэдгийг эх сурвалж нотолж байна.

 

Харин С.Ганбаатарын хувьд ямар ч тохиолдолд 3 дагч хүчний нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа бөгөөд Хамуг Монгол Хөдөлмөрийн нам, Эх орончдын Нэгдсэн Намын "Эх орончдын Нэгдсэн эвсэл"-д ч элсэх хувилбар бий гэнэ.

 

П.Мандах

sonin.mn