Б.Амарсайханд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ
2016/05/05
Жүжигчин Б.Амарсайханаас мэдүүлэг авсан талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү энэ талаар "Жүжигчин Б.Амарсайханы "Би юу хийчих вэ" бичлэгтэй холбогдуулан иргэн Г.Батбаяраас Цагдаагийн байгууллагад гомдол ирсэн.
Энэ дагуу өргөдлийг хүлээн авч шалгасан. Мөн жүжигчин Б.Амарсайханаас тайлбар авсан. Энэ асуудлыг шалгаад 2012 оны 5 сарын 4-ны өдөр Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийг удирдлага болгон мөн хуулийн 24, 24.1-т зааснаар тухайн гаргасан өргөдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж үзсэн. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн" гэлээ.
irgen · 2016/05/05
yuni chini eruugiin hereg unen ug helsen huniig shuugeed heregt tataad baidag ym gej yu baidag ym be ter Batbayar gedeg hun chin estoi uuriig ni hun nii ner hunded jaldsan geed hereg uuusegeh ym bna da hunii muid durtai hog be