"Miss Mongolia 2013"-ын оролцогчид "Мисс Модель"-д өрсөлдлөө
2013/09/09
Монголын мянга мянган охид, бүсгүйчүүдээс шилдгийн шилдгийг нь тодруулан алдаршуулсаар 10 дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Miss Mongolia" тэмцээний энэ жилийн шилдэг 20 оролцогчид хэдийнээ тодорч шилдгийн төлөө өрсөлдөж эхэлсэн билээ. "Мисс монголиа" холбооноос санаачлан тэртээх 2004 оноос хойш тасралтгүй зохион байгуулж байгаа уг тэмцээний "Мисс Модель" төрлийн шалгаруулалт өнгөрсөн бямба гаригт "Бэст Вестерн Премьер Туушин Зочид Буудал”-ын 5 давхарт байрлах "Соёмбо" танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Жил жилийн "Мисс Модель" төрлийн шалгаруулалт нь монгол охидын гоо үзэсгэлэн, төгс бие галбирын гоё сайханыг үзэгчдэд мэдрүүлэн, гайхшруулдагаараа онцлог бөгөөд энэ жилийн оролцогч охидын хувьд ХБНГУ-д дизайнер мэргэжил эзэмшсэн дэлхийн загварын ертөнцөд "Ариунаа Сүри" хэмээх эрхэм нэрийг тунхаглаад буй дизайнер С.Ариунаагийн “Mercedes Benz Fashion Week Tokyo”, “SS2014 Fashion Week” загварын шоунуудад олныг гайхшруулсан загваруудыг амилуулан шүүгчид болоод үзэгчид, зохион байгуулагчдыг гайхшруулсан юм. "Мисс Модель" төрлийн шалгаруулалтын шүүгчдээр дизайнер С.Ариунаа, "U Модель" агентлагийн захирал Топ модель Г.Уранцэцэг, Загвар өмсөгч, Багш Ч.Долгорсүрэн нар ажилласан юм.
Ийнхүү гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролоороо өндөрт өргөдөх “Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийн шилдэг 20 оролцогчдын "Мисс Модель" төрлийн шалгаруулалтын фото сурвалжлагийг та бүхэндээ сонирхуулж байна.
Зохион байгуулагч:
"Мисс монголиа" холбоо
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизи
Мэдээллийн албан ёсны онлайн түгээгч:
Монголын №1 мэдээллийн хөтөч www.DORGIO.mn сайт
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх