УИХ-ын сонгууль 76 "жижиг" тойрог болж өөрчлөгдлөө
2016/05/06
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар дэмжлээ. Чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 72.4 хувь нь уг хуулийг батлахыг дэмжсэнээр 2016 оны УИХ-ын сонгууль тус бүр нэг мандаттай 76 тойргийн зарчмаар явагдахаар боллоо.
Мөн нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувийг эмэгтэйчүүд эзэлнэ гэсэн заалтыг 20-иос доошгүй хэмээн өөрчилсөн байна. Өөрөөр хэлбэл нэр дэвших эмэгтэйчүүдийн тоог багасгах заалтыг уг хуульд оруулжээ. Харин нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулах хугацааг хойшлуулж тавдугаар сарын 23 болгосон байна.
Өмнөх хуульд нэр дэвшигчдийг тодруулах хугацааг тавдугаар сарын 5-наас 9-ний хооронд хэмээн заасан байсныг ийнхүү хойшлуулжээ. Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн тухайд өмнөх хуульд заасан хугацаа хэвээр үйлчлэх юм байна. Учир нь ҮХЦ-ээс зөвхөн УИХ-ын сонгуульд нэр жагсаалтаар нэр дэвших асуудлыг хөндсөн юм.
Э.Сүрэн
sonin.mn