МАХН-д үлдэх хүн байна уу?
2016/05/06
Монголын улстөрд Н.Энхбаяр ганцаардаж эхэллээ. Түүнийг зовж явахад хань бараа болж явсан нөхөд нь дааж давшгүй дарангуйллыг нь үл тэвчин салж одоцгоож байна.
МАХН буюу Н.Энхбаяр гэдэг хүнд хамгийн их нөмөр нөөлөг болж явсан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элсэхээ нэгэнт мэдэгдээд буй.
Тэгвэл өнөөдөр МАХН-аас хэд хэдэн нэр нөлөө бүхий урлаг соёл, улстөрийн хүмүүс гарч МАН-д элсэж байгаагаа албан ёсоор зарлах тухай шум сонсогдох болов. Тэдний тэргүүн эгнээнд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат байгаа гэнэ. Угтаа Н.Энхбаярыг баригдаад явахад, цагдан хоригдоход УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан, зохиолч Д.Төрбат гэсэн хүмүүс хамгийн ихээр хамгаалсан. Харамсалтай нь Н.Энхбаярын хувийн ашиг сонирхол нь хэрээс хэтэрч, эрх мэдлийн шуналд автсан учраас эдгээр хүн зайгаа барихад хүргэж байгааг улстөрийн хүрээнийхэн онцолж байна. Энэ байдлаараа улстөр өрнөвөл энэ жилийн сонгуулийн дараагаар МАХН нэг мөсөн улстөрийн тавцангаас арчигдана. Цаашилбал Н.Энхбаярын улстөрийн карьер нэг мөсөн дуусна гэсэн үг. Уг нь МАН-тайгаа эвсээд энэ удаагийн сонгуульд оролцчихсон бол байдал өөрөөр эргэх байлаа. Гэвч Н.Энхбаяр хоёр Энхболдын дундуур “могой” гүйлгээд золигтоод байсан болохоор МАН эвсэхийг хүсээгүй. Эвсэхээргүй болсон эл шийдвэрээс улбаалж МАХН-ын гишүүд МАН руу цувж эхэллээ. Дараагийн ээлжинд Ж.Сүхбаатар тэргүүтэй хүмүүс МАН-аа бараадахад нэг их гайхаад байх зүйл байхгүй болчихлоо. Учир нь МАХН тэр үед улстөрөөс нэг мөсөн арчигдсан байх учраас…
С.БУЯН
Эх сурвалж: Шуурхай.мн
Зочин · 2016/05/08
enxbayr zail odoo bolno
Зочин · 2016/05/06
МАХН-ыг гадна дотноос нь хагалган бутаргах ажлыг МАНАН болон түүний удирдагч нар болох Элбэгдорж С.Баяр нарын захиалгаар ураач шарваач хүн хог нар хийж байна. Ард түмэн Энхбаяр болон МАХН-тай хамт хэзээч ганцаардахгүй.
Зочин · 2016/05/06
enkhbayariig magtdag mal bna aa
Зочин · 2016/05/06
Жижиг Сүхбаатар залуу зөв хүн Чи ирээдүйд МАХН-ыг эх орноо аврах хүчин болгож хүчирхэгжүүлэх байхаа
Зочин · 2016/05/06
Цагаа болохоор цаст уулын цагаан арслан шоргоолжнуудад баригддаг гэдэг... Болоогүй ээ МАНАНгийн мунхаг олигархиуд аа Энхбаяр аа Буруу замаар явбал буцахдаа юу гэдэг билээ. Яс маханд чинь өнгөрсөн 8 жил харуулж өглөө дөө Чиний хар толгой, гүзээ чихь биш МОНГОЛ чинь, ард олон чинь чамд хэрэгтэй байгаа биз дээ
Зочин · 2016/05/06
би бодохдоо МАН-аас цэвэр хүмүүс нь МАХНд ороод цэвэр нам болоосой гэж боддог байсан Улаан ТБД тэргүүтэй хэсэг бүлэг тасарч орохоор нь 2 бохир нам боллоо гэж харамсаж байлаа Одоо л МАХН цэвэрших нь МАХН-аас МАН-ын бузар олигархиуд ашгүй зайллаа Энхбаяр минь чамд ухаан байвал одоо л Монголыг минь цэвэрлээд аль Чи алдсан, гэндсэн,бас шуналд хөтлөгдөж одоогийн МАН-хаа олигархиудтай түрийвчээ нэгтгэсэн. урваачид олигархиуд ямар байдгаа ёстой нэг харууллаа Үүнээс өөрөөр чамд яаж ойлгуулах юм бэ
Зочин · 2016/05/06
Ene Enkhbayr gej hun mundag uls turch hun gedegiig delhii medeh baihaa
Өвгөн · 2016/05/06
Хүний сайныг ханилан байж мэднэ. Энхбаярыг дагавал нохойн замаар орох нь эртнээс мэдэгдсэн ч албан тушаалын шуналууд түүнийг баасны хар батгана мэт шавж байсан. Олон хүнийг хөлдөө чирч, шоронд хийж байж их хожуу л ойлгож байгаа нь харамсалтай. Энэ их шуналтай дарангуйлагчийг дахин гаргаж болохгүй