Хичээлийн байргүй "шилдэг сургууль"
2016/05/06
Ойрын өдрүүдэд монгол улсын дунд сургуулиудын чансааг харуулсан жагсаалт цахим ертөнцөд тархав. Эцэг, эхчүүд хүүхдээ аль болох шилдэг сургуульд өгөхийг боддог нь ойлгомжтой. Тэгвэл нөгөө хэсэг нь шилдэг сургууль хэрнээ хичээлийн байргүй зутарч байна.
Сургалтын чанар сайтай хэмээгддэг Хо-Ши-Миний нэрэмжит Улсын тэргүүний 14-р сургууль хичээлийн байргүй болоод гурван жилийн нүүрийг үзлээ. Анх сургуулийн барилгыг ашиглах боломжгүй, нурах аюултай гэсэн дүгнэлт гаргасан. Угтаа бол тус сургуулийн тааз нурсан хойно хичээлийн байраа аргагүй эрхэнд сулласан. Төр засгаас шинэ байр ашиглалтад оруулж өгөхөө амласан ч өнөөдрйиг хүртэл сураг ажиггүй байгаад ундууцсан эцэг эхчүүд, багш, сурагчид хамтарсан жагсаал хийв.
Анх 2013 оны 12 сард сургуулийн барилгыг буулгах үед улсын төсөв батлагдсан үе таарсан гэдэг. Тухайн үед 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр барих боломжтой юм байна гэж 2,9 тэрбум төгрөгийг сургуулийн төсөвт суулгасан. Гэтэл сургуулийн барилгын ажлыг 5.8 тэрбум биш 8.3 тэрбум орчим төгрөгөөр барин гэжээ. Энэхүү сургуулийг босгох төсөвт хөрөнгөд өөрчлөлт орсон нь алдаатай зураг төслөөс болсон аж. Үүний улмаас сургуулийн шинэ барилга царцагдсан нь энэ.
Одоо шилдэг сургуулийн сурагчид дөрвөн өөр сургуульд хуваагдан гурван ээлжээр хичээллэдэг. Өөрөөр хэлбэл, нэг хичээлийн байранд хоёр сургууль байрлаж байна гэсэн үг. Арайхийж хичээлээ орж дуусгадаг, илүү цагаар багш сурагчидтайгаа харилцах ямар ч боломжгүй нөхцөлд хичээлсээр гурав дахь жилтэйгээ золгожээ. Багш сурагчддаа давтлага өгөх бололцоо хумигдаж, сурагчид өвлийн цагт орой тардаг болохоор бушуухан л гэрийн зүг одно. Дараагийн ангийн хичээлийн цагаас хумсалж болохгүй болохоор яаруу сандруу л хичээлээ заадаг гэж багш нар нь учирлаж байв. Үүнээс үүдэн сурагчдын сурлагийн чанар муудах, тэдний идэвхи сулрах асуудал сөхөгдөж эхэлжээ. Учир нь бага ангийн сурагчид өглөө, өдөр сэргэлэн цовоо байдаг. Энэ үед нь хичээлээ заахад ойлгох, сурах идэвхи нь сайн. Гэтэл үдээш хойш 16 цагаас хичээл орохоор идэвхигүй үе нь таардаг аж.
Шинэ байрны асуудлыг шийдэж өгөөгүйн улмаас 140-өөд багш, ажилтан, 2500 орчим сурагчдын үндсэн хуулиар олгогдсон сурах, боловсрох эрх нь зөрчигдсөөр байна.
Сургуулийн барилгын захиалагч нь БСШУЯ. Сайд нь энэ асуудлыг хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдээд Засгийн газарт уламжилмаар байна Л.Гантөмөр сайд аа.
Шилдэг сургуулийн сурагчид хичээлийн байргүй, эрхээ зөрчүүлсээр байх гэж үү!!!
Х.Даваа
Зочин · 2016/05/24
Энэ арай биш ээ боловсролын сайд нь юу хийдэг байна аа одоо сонгууль дөххөөр л юм хийсэн болж жүжиг тавьдаг хүмүүс
oooooooooooo · 2016/05/23
aria l bna daa heleh ug algaa